Д.Амарбаясгалан:Засгийн газрыг тогтвортой ажиллуулахад МАН санал нэгдсэн

МАН XXVIII Их хурлаараа гишүүдийнхээ сахилга хариуцлагыг бүх шатанд дээшлүүлэхийг уриалга болгосноор хэд хэдэн зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Тухайлбал, намын эрх ашигт хохирол учруулдаг ах дүү, танил тал, жалга довны болон сонирхлын явцуу бүлэглэл үүсгэж ажилд сөргөөр нөлөөлдөг явдлыг таслан зогсоож, намын ажлыг бэхжүүлэн чадавхжуулах талд онцгойлон анхаарч ажиллаж байгаа юм.

Энэ талаар МАН- ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Намын хяналт хариуцлагыг бүх шатанд хэрэгжүүлж, албан тушаал ёс зүйн зөрчил гаргасан улстөрч, намын гишүүн, албан тушаалтнуудыг бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх, төрийн албан тушаалд томилох, дэмжлэг үзүүлэхгүй байх зарчмыг чандлан мөрдөх болно” хэмээн онцолж байсан. Тэгвэл МАН-ын Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн Хяналтын ерөнхий хорооноос төрийн бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай тогтоолыг гаргаж, намын Удирдах зөвлөлд хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан Удирдах зөвлөлөөс улс төрийн албан тушаалтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, цаг тухайд нь хариуцлага тооцдог байх тухай тогтоол гаргаж, тогтоолын биелэлтийг биелүүлж ажиллахыг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд үүрэг болгосон. Тэрбээр Засгийн газраа байгуулахдаа төрийн албан хаагчийн сахилга, хариуцлагыг чангатгаж, дэг журам тогтоохыг тугаа болгож ажиллахаа илэрхийлж байсан билээ. Улс төрийн намаас албан тушаалд томилогддог хүмүүсийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудал ид яригдаж буй үед МАН-ын Удирдах зөвлөл энэ асуудлаар тухайлан хуралдав. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

-МАН хариуцлага алдсан хүмүүстээ бүх шатанд хариуцлага тооцно гэж байгаа. “60 тэрбум”-ын гэх хэрэгт нэр нь холбогдсон хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос намын Удирдах зөвлөлд хоёр тогтоол ирүүлсэн. Тус тогтоолтой холбогдуулан намын Удирдах зөвлөл удаа дараагийнхаа хурлаар асуудлаа ярилцаад шийдвэрлээд явна. Асуудлыг шийдвэрлэсэн тухай мэдээллийг тухайн үед нь мэдээлнэ.

-Ёс зүйн алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцох үйл ажиллагааныхаа бодит үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Намын Удирдах зөвлөл, Хяналтын ерөнхий хороо энэ асуудалд илүү хариуцлагатай хандах ёстой гэсэн зорилго тавин ажиллаж байна. Намын нэрээр сонгогдсон, томилогдсон албан тушаалтнууд хэн нэгэн хүний нөмөр нөөлөг, дэмжлэг туслалцаатайгаар томилогдсон гэхээсээ илүү Монголын төрд энэ намыг төлөөлж ажиллаж байгаа боловсон хүчин гэдгээр асуудалд хандах ёстой. Төрд ажиллаж чадна гээд томилогдсоноос хойш ард иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй, ажлын гүйцэтгэл өндөр ажиллах үүргийг хүлээх ёстой. Мөн алдаа, дутагдал гаргах ёсгүй. Эдгээр хүмүүстэй асуудлыг ярина. Хариуцлага алдаж, ёс зүйн алдаа, хүнд суртал гаргасан хүмүүст бодитой үнэлэлт, дүгнэлт өгч асуудлыг шийдвэрлэнэ.

-АН-ын зүгээс “МАН-ын даргын ахалж байгаа Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох ёстой” хэмээн мэдэгдсэн. Намын гал тогоог хариуцаж буй хүний хувьд та энэ тухайд ямар тайлбар хийх вэ?

-МАН-ын даргын тэргүүлж буй Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой байлгаж, Монгол Улсын эдийн засаг, нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх үүргийг намын Удирдах зөвлөл бүх шатанд өгч байгаа. Ялангуяа, Удирдах зөвлөлөөс намын бүлэгт энэ талд тодорхой чиглэл өгсөн. Намын бүлгийн гишүүд бодол санаа нэгтэйгээр намын дарга У.Хүрэлсүхийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зөв, улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд төр, засгийн тогтвортой байдал чухал гэсэн байр суурьтай байгаа. Мэдээж АН-ын зүгээс тодорхой зүйлд улс төрөө хийж асуудал тавьж байгаа нь тэдний эрх, үүрэг. Тиймээс олонхын бүлэг, Засгийн газрын зүгээс тэдний тавьсан шаардлагуудад тодорхой хариулт өгнө.

-Сүүлийн өдрүүдэд төмөр замтай холбоотой олон асуудал гарлаа. Гэтэл УБТЗ-ын орлогч дарга Л.Халтарт хариуцлага тооцохгүй, Зам, тээврийн дэд сайдад томилох шийдвэр гаргасан нь олны анхаарлыг татаж байх шиг байна?

-Л.Халтарын тухайд байгалийн гамшгийн улмаас гарсан галт тэрэгний ослын асуудлыг гардаж хариуцан арга хэмжээ авч, төмөр замыг нөхөн сэргээх ажлыг хурдан шуурхай зохион байгуулсан. Л.Халтар төмөр замын чиглэлийн ур чадвар, дадлага туршлагатай мэргэжлийн боловсон хүчин учраас МАН-ын Удирдах зөвлөлөөс түүнийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллуулах шийдвэр гаргасан.

-Зам, тээврийн хөгжлийн сайдад ямар хүн яригдаж байгаа вэ?

-Сайдын асуудлыг УИХ-ын намрын чуулганы үеэр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж хэлэлцэнэ. Зам тээврийн сайд дан дээлтэй байх уу эсвэл УИХ-ын гишүүн тухайн салбарыг удирдах уу гэдгийг тэр үед нь Удирдах зөвлөлөөр хэлэлцээд шийднэ.

-Зам, тээврийн сайдыг албан тушаалаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан МАН-аас сайд болох хүсэлтэй хүн олон байна гэсэн мэдээлэл гарч байна. Үүний дунд таны нэр ч яригдаж эхэлсэн. Үүнд тайлбар өгнө үү?

-Зам, тээврийн сайдын суудал сул болсонтой холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн таамаг дэвшүүлж байна. Өнөөдрийн байдлаар Удирдах зөвлөлийн түвшинд салбарын сайдын талаар ярьсан зүйл байхгүй. Миний хувьд ч салбарын сайдад нэрээ дэвшүүлэх бодол байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намын мөрийн хөтөлбөрийг шат шатанд хэрэгжүүлэх, намд хариуцлага, ёс зүйг тогтоох намаас сонгогдож, томилогдсон албан тушаалтнуудын хариуцлага, ёс зүйг сахиулах гээд олон зүйлд зорилго тавин ажиллаж байна. Үүнийхээ үр дүнг гаргахын төлөө ажиллана.


эх сурвалж: Монголын үнэн сонин

№ 154 (23674)

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 14 )

Арлын нам албан туша [ 66.181.177.13 ]      |     2018 оны 8-р сарын 19 -нд, 12:41 минутанд

Сандуйн жүд ном ум пад суухаа жар жар тэр тэр бум бум суухаа гэвээ ийм байхад дарга тархи толгойг ямар ч шампуниар угахгаад арчаад нэмэргүй шив дээ . Бүх салбарын албан тушаал суудлыг доод шатнаас эхэлж ажиллаж жил мэдлэг туршлагаар шат дараалан ахих дэвших хатуу хуультай болж байж шударга ёс эрхбиш бага багаар эргэж ирэх нөхцөл бүрдэнэ. Улс төрийн намууд өмд цамц шиг хар зах дээр албан тушаал наймаалдаг бусармаг үлйдлээ даруй зогсоох ёстой

зочин [ 202.9.42.15 ]      |     2018 оны 8-р сарын 18 -нд, 04:46 минутанд

засагаа тогтвортой ажиллуулахыг үнэхээр хүсч бга юм бол төрийн албыг төрлийн алба, хувийн аж ахуй болгосон тэр хүмүүстэйгээ хариуцлагаа тооцоод батлаадах

сонгогч [ 66.181.160.69 ]      |     2018 оны 8-р сарын 17 -нд, 12:39 минутанд

хуйвалдаж чадаж бна .ман хэзээ ч өөрчлөгдөхгүй...ман ..с юу ч хүлэнх хэрэггүй....

zochin [ 103.26.193.173 ]      |     2018 оны 8-р сарын 17 -нд, 00:59 минутанд

KHARYUTSLAGA , ANKHAARAL , TOOTSOOGUY BAYJI SUYRUULSEN ZUYLEE ZASSAN GEED DED SAYD BOLGODOG GENEE , KHULUURUU TOLGOY KLHIISEN DURAKUUD , MONGOL MINI 2020 khurtel yaji tesne dee

Зочин [ 202.70.33.242 ]      |     2018 оны 8-р сарын 16 -нд, 20:14 минутанд

Үтэр түргэн ЗГ-ыг огцруул. У.Хүрэлсүхийн толгой нь хүрэхгүй байна.

Я [ 202.9.40.94 ]      |     2018 оны 8-р сарын 16 -нд, 20:08 минутанд

Хариуцлага тооцно гээд л энэ залуу олон удаа бүлт үсрэх юм. Тооцсон хариуцлага хаана бнаа

Лопог [ 66.181.187.127 ]      |     2018 оны 8-р сарын 16 -нд, 13:42 минутанд

#БИДНИЙГ ХУДАЛ ТООГООР ХУУРЧ БАЙНА РИОТИНТО болон МАНАЙ ХУДАЛДАГДСАН УРВАГЧИД ОЮУТОЛГОЙД 14,000 монгол ажиллаж байгаа гэж өдөр шөнөгүй тархи угаах гэж оролдож байна. Үнэн хэрэгтээ 2017 оны эцсийн байдлаар Оюутолгой ХХК-д нийт 3052 хүн ажиллаж байна гэж албан ёсоор тайлагнажээ. Үүнээс уурхайд ажилладаггүй дарга нар нийт 752 хүн байна, тэд уурхайн 2292 хүний авдаг цалинтай ойролцоо шахуу цалин авч байна! Жишээ нь гүйцэтгэх захирал Армандо Торрес сард ойролцоогоор 100-150 сая төгрөг авдаг. (Гадаад голдуу дарга нарын сарын дундаж цалин 14.4 сая төгрөг байна, сард 100 сая төгрөгийн цалинтай ч хүн

Zochin [ 202.9.40.199 ]      |     2018 оны 8-р сарын 16 -нд, 11:14 минутанд

hhhh tegvl ta nar bur suirehiin sondon doo. heden hunii ami tsaash ni haruulj baij shiideh sandal suudal vs. ichdeggui yum u

зочин [ 202.9.42.14 ]      |     2018 оны 8-р сарын 16 -нд, 10:09 минутанд

томилогдохоосоо эхлээд хууль зөрчсөөр байгаа , сургууль дээр нь хэд хэдн хүний амь эрсдсэн СУИС- ийн захирал, тэтгэврийн эмгэнийг сольж чадахгүй байна уу ? МАН ?эсвэл энэ авгай танай намын хамгаалалтанд байдаг юм уу? та нарын яриад бга ёс зүй, сахилга, хариуцлага чинь хаана байна вэ ??? !!!!!

зочин [ 78.250.155.26 ]      |     2018 оны 8-р сарын 16 -нд, 10:04 минутанд

Хүрэлсүхийг солих хэрэгтэй ямарч мэдлэг боловсролгүй хөлдүү толгойтой хүн шүү дээ үнэндээ бол.Худлаа том дугарч цээжин байхийхээс өөр шидгүй амьтан.Хоосон тархитай нэг л жул юмаа

иргэн [ 202.179.25.27 ]      |     2018 оны 8-р сарын 16 -нд, 10:04 минутанд

МАН Засгийн газрыг тогтвортой ажиллуулхын тулд Санал нэгдсэн гэх хэдийн болтол 60н Тэрбумаас эхлээд бусад Хэрэгт Хариуцлага тооцохгүй Иргэд олон түмний шахалт шаардлагыг Үл тоон явна гэж дээр нь одоо Эрдэнэтийн асуудлыг яах гэж байгаа юм иймэрхүү байдлаар явах юм бол МАН-аас Муу муухай зүйл тасарахгүй л байх вий

60 тэрбум [ 66.181.179.78 ]      |     2018 оны 8-р сарын 16 -нд, 09:39 минутанд

ЗГ тогтвортой ажиллуулахаар санал нэгдсэн гэдэг чинь 60 тэрбумыг сөхөхгүй гэж тохирсон гэсэн үг дээ

Zochin [ 66.181.161.37 ]      |     2018 оны 8-р сарын 16 -нд, 09:19 минутанд

Hariutslaga tootsoj chadah boluudaa yarih ch amarhan daa

Боогий [ 103.10.23.179 ]      |     2018 оны 8-р сарын 16 -нд, 09:04 минутанд

МАН хэзээ ч шударгаар хариуцлага тооцож чадахгүй.Яагаад гэвэл бүгд бие биеийнхээ барьцаанд байдаг болохоор

Go to top of page