Хятадын “CTCEMON” компани дураар аашилж байна

Манай улсын бүтээн байгуулалтад өмнөд хөршийн компаниуд олноор оролцдог ч тэдний дураар авирлах байдал хэрээс хэтэрч байгааг хаа хаанаа ярьж байна. Гэрээнд заасан дагуу монгол ажилчид авдаггүй, 100 хувийн хятадууд ажиллуулахаас эхлээд гэрээ дүрэм зөрчсөн тохиолдол олон байгааг эх сурвалж хэллээ. Тэгвэл өдгөө манай томоохон бүтээн байгуулалтад оролцож буй “CTCEMON” компанийн хууль дүрэм зөрчсөн байдал хэрээс хэтэрснийг хүргэхийг зорилоо. Энэ тухайд дурдахад,

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ хооронд байгуулсан гэрээний дагуу “Улаанбаатар-Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны шинэ буудал чиглэлийн хурдны авто замын төсөл”-ийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “CTCEMON” хэмээх компани ажилладаг аж. Тус компани нь монгол компаниудаас ажлыг нь булаах, мөнгө нэхэх зэрэг авир гаргадаг тухай гүйцэтгэгч монгол компанийн захирлууд ярьж байна.

Шинэ нисэх буудал хүртэлх 32,2 километр хурдны замыг хятадын Засгийн газрын 140 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэн барьж буйд хамаг учир бий гэнэ. Гэрээнд заасан дагуу хурдны замын ажлын 70 хувийг “CTCEMON” компани барьж гүйцэтгэж байгаа бол 30 хувийн ажлыг “Арж капитал”, “Бадрах ойл”, “Эрдэнэ зам” компаниуд барьж гүйцэтгэж байгаа аж. Монгол компаниуд нь уг ажлыг гүйцэтгэхдээ банкны баталгаа гаргуулан 30 хувийн санхүүжилтээ өөрсдөө босгон байна. Гэтэл хятадын “CTCEMON” компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн өнөөдрийг хүртэл банкны баталгаагаа суллуулж чадахгүй байгааг дурдлаа. Байдал хэдий ийм байгаа ч монгол компаниуд өөрсдийн хийж гүйцэтгэх ажлынхаа 70 хувийг хийж гүйцэтгээд байгаа аж. Энэ хугацаанд тоолуур гүйж монголын компаниудын банкинд тавьсан зээлийн хүү өсч, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт авч чадахгүй байгаа аж.

Үүний хор уршгаас үүдэн хурдны зам заасан хугацаандаа буюу энэ онд ашиглалтад орж чадахгүй нөхцөл байдал үүсэхэд хүргэжээ. Үүнээс гадна хятадын  “CTCEMON” компани гэрээнд огт тусгагдаагүй 20 хувийн “Удирдлагын зардал”-ыг нэхэж эхэлсэн гэдгийг ч хэллээ.

Мөнхүү “CTCEMON” нь туслан гүйцэтгэгч монгол компаниудад шахалт үзүүлэн гол өртөг шингэсэн хучилтын ажлыг булуугаад байгаа учраас энэ тухайд шүүх хяналтын байгууллагад ч хандахаа илэрхийлж байна.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 5 )

zochin [ 139.5.216.28 ]      |     2018 оны 8-р сарын 20 -нд, 06:33 минутанд

munkhnaran eej

zochin [ 139.5.216.28 ]      |     2018 оны 8-р сарын 20 -нд, 06:33 минутанд

DOTOOD SETGELEER MONGOLCHUUDIIG DEERELHEJ BNA

Зочин [ 202.9.42.14 ]      |     2018 оны 8-р сарын 17 -нд, 03:29 минутанд

ГАДНЫ КОМТПАНИ, ХҮМҮҮС ДУРААРАА ДУРГИЖ БОЛДОГ ГАНЦ ОРОН БОЛ МОНГОЛ УЛС БОЛООД БАЙНА...

Ц.ЭЛБЭГДОРЖ [ 122.201.20.190 ]      |     2018 оны 8-р сарын 17 -нд, 02:09 минутанд

НУТАГТАА БАЙГААМ ЧИНЬ АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ

dangaa [ 202.55.180.58 ]      |     2018 оны 8-р сарын 17 -нд, 00:40 минутанд

Mongolchuud hytadiig hezeech huleen zovshoorohgui ted ch Mongolchuudiig huleen zovshoorohgui

Go to top of page