Бизнесмэнүүд Төрд орон сууцаа шахах сонирхолтой байна

Нийслэлийн хэмжээнд борлогдоогүй 5800 орон сууц, орон нутагт борлогдоогүй 600 орон сууц байгааг БХБЯ-ны Орон сууц нийтийн аж ахуйн хэлтсээс мэдээлжээ. Олон орон сууц ийнхүү эзнээ хүлээж байгаа нь санхүүгийн хямрал, иргэдийн орлоггүй байдлаас нөлөөлж байгааг ч дурдав. Хөдөө орон нутагт 122 мянган айл өрх тохилог орон сууцанд орох хүсэлтээ илэрхийлдэг ч урьдчилгаа төлбөр 30 хувиа бүрдүүлэх боломжтой нь ердөө 14-15 хувьтай байгааг санал асуулгаар тодорхойлжээ. Мөнхүү нийслэлийн иргэд орон сууцанд орох хүсэлтэй ч ердөө 10 хувь нь урьдчилгаа төлбөрөө төлөх чадвартай байгааг дурдажээ.

Харин барилгын бизнес эрхлэгчдийн хувьд Төрийн албан хаагчдыг оронсууцжуулах чиглэл байгааг далимдуулан Төрд орон сууцаа шахах сонирхол ихээхэн байгааг хэлж байв. Өнөөдрийн байдлаар Төр олон мянган орон сууц авах эдийн засгийн чадамж муу байгаа ч энэ талаар судалгаа хийж байгаа аж.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

зочин [ 202.9.41.10 ]      |     2018 оны 8-р сарын 18 -нд, 03:57 минутанд

зөв зөв чойжилсүрэн хэдэн тэрбумаар шахаад байхад бусад нь яагаад болдоггүй юм

Зочин [ 202.9.42.11 ]      |     2018 оны 8-р сарын 17 -нд, 03:07 минутанд

Барилгын компаниуд нь иргэдэдтэй өөрсдөө хувь лизинг ч юм уу хииж зхарж үрэх хэрэгтэй одоо машины ченжүүд машинаа борлуулахын тулд их уян хатан хувь лизинг хиидэг болсон байна лээ төрд сургууль цэцэрлэг эмнэлэг л хэрэгтэй

Go to top of page