“Эрдэнэс Тавантолгой” төсөвт 216,5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

2018 оны 08 сарын 17

Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани хагас жилийн байдлаар 6.8 сая тонн нүүрс экспортлосон  байна. Улмаар 953 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 216.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэ нь 2017 оны төсөвт төвлөрүүлсэн дүнтэй дүйцсэн үзүүлэлт аж.

Компани хагас жилийн байдлаар 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд оны эцэст цэвэр ашгийн хэмжээ хоёр дахин өсөх төлөвтэй байгаа аж.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top