“Жаст”-ын Ш.Батхүүд хохирол барагдуулах хөрөнгө бий юу

“Жаст”-ын гэх тодотголтой Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авсан дуулиан намжаагүй л байна. Тус асуудал нь эцэстээ Арбитрын шүүхээр орж өнгөрөгч долдугаар сард “Стандарт” банкинд төлөх ёстой 100 орчим сая ам.долларыг Ш.Батхүү бус “Эрдэнэт” үйлдвэр төлөхөөр шийдвэр гарсан билээ.

Ингэхдээ давж заалдах эрхгүйгээр шийдвэр гарсан учраас “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс “Стандарт” банктай юуны өмнө хэлэлцээрийн ширээний ард суухыг чухалчилж байгааг дуулгажээ. Нэгэнт “Эрдэнэт” үйлдвэр төлөх шийдвэр гарсан учраас тус үйлдвэр нь “Стандарт” банкинд төлөх ёстой өрөө төлчихөөд Ш.Батхүүгээс уг мөнгийг гаргуулж авна гэдгийг албаны хүмүүс хэллээ.

Хамгийн гол нь 100 орчим сая ам.доллар гэдэг их мөнгө, монгол мөнгөнд шилжүүлвэл 240 орчим тэрбум төгрөг. Энэ мөнгөөр 200 орчим сургууль цэцэрлэг барихад хүрэлцэнэ хэмээн тайлбарлаж буй. Тэгэхээр ийм их хэмжээний хөрөнгө мөнгө Ш.Батхүүд байгаа эсэх нь ихээхэн эргэлзээтэй. Ш.Батхүү хэлэхдээ “Жаст” группээ зарсан хэмээсэн билээ.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 5 )

zochin [ 103.57.93.23 ]      |     2018 оны 8-р сарын 18 -нд, 07:07 минутанд

HAADIIN SUNS BATHUUG AVARNA BATHUU GEMGUI

Зочин [ 202.9.40.255 ]      |     2018 оны 8-р сарын 18 -нд, 04:25 минутанд

зарсан биш зувшуулж нуусан байна

иргэн [ 122.201.25.130 ]      |     2018 оны 8-р сарын 17 -нд, 10:47 минутанд

тэр хамаг хөрөнгөө Магнай трейд зэрэгт хэний зөвшөөрлөөр шилжүүлсэн бэ гэдэг сонин ш дээ. Бас яг шилжүүлсэн үү, үгүй юу гэдэг ч бас л сонин.

Зочин [ 103.212.119.181 ]      |     2018 оны 8-р сарын 17 -нд, 05:13 минутанд

ooroor ni toluuleh heregtei. buh omch horongo, companiig ni huraaj avch toluuleh heregtei. ooroo l hiisen uil yum chn ooroor ni , ger buleer ni toluul. ger bul ni ch gsen adilhan idej uusan yum chn .

зочин [ 202.9.42.14 ]      |     2018 оны 8-р сарын 17 -нд, 03:26 минутанд

энэ нөхрийн бүх эрхтнүүдийг нь зараад өрийг нь төлүүл !!!

Go to top of page