Иран улс АНУ-ын толгойны өвчин болов уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 17

 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ираны асуудлаар үйл ажиллагааны бүлэг байгуулж байгаа тухайгаа зарлажээ. Тэрбээр “Ираны асуудал эрхэлсэн үйл ажиллагааны бүлэг байгуулж байгаагаа зарлахдаа баяртай байна. Энэхүү бүлэг нь Төрийн департаментын Ирантай холбоотой бүхий л үйл ажиллагааг хянаж, зохицуулж, чиглүүлэх асуудлыг хариуцах болно” гэжээ.

АНУ Ираны эсрэг авсан хориг арга хэмжээгээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаа аж. АНУ хоригоо сэргээснээс болж хоёр улсын харилцаа сарын өмнөөс тааламжгүй болж ирсэн юм. Доналд Трамп 2015 онд байгуулсан Ираны цөмийн хэлэлцээрээс улсаа гаргасан ч хөтөлбөрийн асуудлаар Ирантай ярилцах хүсэлтээ илэрхийлсэн билээ. Харин Ираны зүгээс АНУ хэлэлцээрт эргэж орохгүй бол ямар ч яриа хэлэлцээ хийхгүй гэж байгаа аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top