“Хааны алба халаатай” буюу “Хэрэг 1000 жил болсон ч хуучирдаггүй”

 Төрийн өндөр дээд албан тушаалтантай холбогдох хэргүүд шил шилээ даран замхарч байсан тохиолдол олон бий. Яг энэ цаг мөчид Оюутолгойн гэрээтэй холбогдуулан зарим эрхмүүдийн авлигын шинжтэй гэх хэргийг сэжиглэн шалгаж байгаа. Энэ мэт Төрийн өндөр дээд албан тушаалтнуудтай холбогдох олон хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байна. Тиймээс энэ цаг дор шалгагдаж байгаа хэргүүдийг урьд урьдын хэргүүд шиг замхарах вий гэсэн түгшүүр нийгэмд үүсээд буй.

Замхарч одсон гэх хэргүүдээс нэлээд өргөн хүрээнд хамрагдах нэгэн хэргийг сануулъя. Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх, Зам тээвэр яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарт холбогдох Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр зам тавих төслийн буюу “Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгагдаж байгаад замхарсан гэдгийг нийгэм даяараа мэдэж байгаа.

Ихээхэн хэмжээний мөнгөтэй холбогдох эл хэргийг эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд ялалтын туг мандуулсан учраас замхарлаа гэж хардах хүмүүс цөөнгүй бий. Юу юугүй “дээлээ нөмрөхдөө” тулчихсан байсан А.Гансүхийг ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар татчихсан нь хардлагыг улам зузааруулж байгаа юм. Тиймээс эрх мэдэлтнүүдий оронд БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарт уг хэргийг холбогдуулан шалгаад төмөр зам тавих зургийг дахин хийж мөнгө завшсан хэрэгт холбогдсон Гу Ду Хёоны үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Их хэмжээний буюу 280 сая ам.доллар завшсан хэрэг ингээд замхарч байгаад хаа хаанаа дургүйцлээ илэрхийлж байна. Уншигч та 280 сая ам.доллараар гүйцэтгэсэн гэх зураг дээр байгаа төмөр замын ажлыг хараарай.

Гэхдээ өндөр дээд албанд очиж хэрэг замхаруулсан хэмээн хардагдаж буй эрхмүүдэд хэлэхэд “Хэрээ мянган жил болсон ч бууралтахгүй, хэрэг мянган жил болсон ч хуучирдаггүй” гэсэн үг бий. Мөнхүү “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” ч гэж үг бий. Төрийн өндөр дээд албан тушаал бол өөрийнхөө гэм бурууг цагаатгаж, хаацайлж суудаг талбар биш. Та бүхэн нэг л өдөр өндөр дээд сэнтийгээсээ бууна. Үүний зэрэгцээ Монгол Улсын шүүх засаглалд шударга ёсыг тогтоох залуус олноор очих болно.

Сүүлийн гуч шахам жил үргэлжилж буй албан тушаалын наймаа, татварын мөнгө завшсан, тендер нэрээр ихээхэн ашиг хонжоо олсон, нам нэрээр халхавч хийж ял завшсан, албан тушаалаа урвуулан ашигласан, гэмт үйлдлээ Төрийн өндөр дээд албан тушаалаар хаацайлсан гээд олон хэргийг дурдаж болно. Тэгэхээр энэ мэт хэргүүд хэзээ ч хуучрахгүй бөгөөд албан тушаал гэдэг мөнхийн биш шүү гэдгийг өнөөдрөөс эхлээд санаж явахад илүүдэхгүй цаг ойртож байна шүү.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 22 )

а [ 218.218.39.246 ]      |     2018 оны 8-р сарын 23 -нд, 05:24 минутанд

Женкогийн но-г жоохон хөндсөн болгон үхдэг уламжлалтай, одоо тэр сэтгүүлч болормааг хар, хөөрхий нэг нэвтрүүлэг хийгээд л үнэн мөнөний төлөө явсны шанд бас л толгойн тус газраа цохиулж амиа алдсан. Харин түүний хайрт сэтгүүлч Мөнхбаясгалан мандаад өөрийг номер нэг сэтгүүлч гээд байдаг. цэвэрлэгч хүн сэтгүүлч болохоор ямар байдгийг хар, хар наймайчин ерөнхийлөгч болохоор яадгийг хар. Цөвүүн цаг гэж энэ цагийг яар аргагүй хэлэх байх

Эмгэн [ 59.153.115.77 ]      |     2018 оны 8-р сарын 20 -нд, 00:37 минутанд

Үнэн. хэрэг хуучирдаггүй. Баттулга, С.Баяр,Сайханбилэг, Элбэгдорж... гээд төрөөс ажил үүрэг гүйцэтгэх нэрийдлээр зувчуулсан хөрөнгийг эргэн төлүүлэх л хэрэгтэй. Жирийн бидэнд ажлын цагийг минутаар хууль нь үйлчлээд байдаг атлаа төрийн томчууд гарын үсгээр баяжиж байгааг юу гэж олйгох вэ? Энэ шударга явдал уу? Энд доодсыг биш, дээдэст хууль бүрэн утгаараа үйлчлүүлээсэй билээ гэж хардаг шүү бид. Бусармаг үйлдлийг төрийн томчууд өөрсдөө л хийцгээдэг. Зузаан түрийвчтэй ч оюун санааны хувьд гуйлгачингууд л төрд ажиллаж өөрсдийгөө ”элит” энэ тэр гэж сайрхахыг нь яана? Ичиж үхмэрүүд шүү.

zochin [ 64.119.25.173 ]      |     2018 оны 8-р сарын 19 -нд, 16:03 минутанд

OSLIIN GAZAR SHINJEEJ IRDEG ESTOI JIGJIDNYAMAA HALAGDANA GEED IRUULEEGUI

Болд [ 167.99.248.130 ]      |     2018 оны 8-р сарын 19 -нд, 11:45 минутанд

Ene luivarching erunhiilugch bolood l ingene gedgiig ene ard tumen ni oilgoogui bh daa. Ard tumnii tuluu yu ch hiisengui uuruu l shoron yavahaas avragdlaa daa

Монгол [ 178.128.201.160 ]      |     2018 оны 8-р сарын 19 -нд, 11:26 минутанд

Genko луйварчин монголын бүх үйлдвэрүүд луйвардаж өөрийн болгосон бас дээр шунал нь ханахгүй төмөр замыг олон жил идсэн. Хэзээ нэг цагт энэ хүн өөрөө хууль шүүхийн өмнө ирнэ ээ

Иргэн [ 206.81.26.243 ]      |     2018 оны 8-р сарын 19 -нд, 11:23 минутанд

60 Тэрбумынхан ч тэр энэ хэргийнхэн ч тэр бүгд луйварчид. Угаасаа прокурорт ганц утасдаж зарлигдаад л хаялаа. Арай дэндүү дээ ийм хүмүүсийг төрдөө залчихаад бид яана даа

зочин [ 202.9.42.16 ]      |     2018 оны 8-р сарын 19 -нд, 04:01 минутанд

их хэмжээний хөрөнгө идуж ууж улс оронд хохирол учруулсан хүмүүсийг шууд бууддаг болчихвол ийм хэрэг даних гарахгүй болно

З [ 73.19.6.177 ]      |     2018 оны 8-р сарын 19 -нд, 02:21 минутанд

Энх60лд бас байрандаа байсаар л бна

Үнэн [ 64.119.21.88 ]      |     2018 оны 8-р сарын 18 -нд, 14:21 минутанд

Энэ замыг үргэлжлүүлэн барьчих чадалтай мэдлэгтэй хүн ман-д бхгүй лдээ. 60 тэрбумд өгсөн мөнгөө яаж олох. тухай л бодхоос өөр хийх зүйлгүй ,бие биенээ алахаас өөр чадваргүй түшмэдтэй,бусдыг муулж харлуулахаас өөр чадах юмгүй шдээ

Орос үнэн [ 202.179.27.136 ] 2018 оны 8-р сарын 18 -нд, 23:57 минутанд

60 тэрбум Монгол Төр нам хамаарахгүй дээрээсээ доош чиглэсэн авилгалын сүлжээ болохыг баталсан болхоос сүлжээгээр ганцхан МАН ажилладаг гэдгийг ил гаргаагүй.Ардчилсан холбооны цагдаа алуурчин Махбал Женкогийн зарц булзааруулаад яахав.

ZOCHIN [ 124.171.7.227 ] 2018 оны 8-р сарын 19 -нд, 13:33 минутанд

GENKO UILDVERUUDIIG AVSAN CH TED MONGOLDOO L ULDENE.BAYR BAYRTCOGT ,SAIHANBILEG ,ELBEGDORJ ,M.ENHBOLD ,SV .BATBOLD NAR SHIG GADAGSHAA HAUS AVAHGUI.SUGAR SHIG AZIIN ORNUUDAD HAUS ABAHGUI.BYMBASUREN GUAI HELEE BIZDEE ..MONGOL BANHAR GEJ....

zochin [ 103.57.93.23 ]      |     2018 оны 8-р сарын 18 -нд, 13:18 минутанд

URD HESEGT ANH TZ TAVIJ BAIHAD TRASAA ALDCHIHSAN TRASAA ZASAHGUIGAAR YAJ GALT TEREGNII HURDIIG NEMEH YUM BE

Монгол зурх [ 202.179.25.10 ]      |     2018 оны 8-р сарын 18 -нд, 13:05 минутанд

Баттулга хулгайч бол: монгол улсын 2том хунсний уйддвэрийг луйвардаж авсан, мен темер замын хэрэг, бас малын хуурамч багцин гэх мэт Монголчуудын эсрэг маш олон луйварын гэмт хэрэг хийсэн мафжисан хулгайч новшийг ард тумэн мартах учиргуй заавал хариуцлага хулээлгэх еостой Тэр цагт л Монгол ялна.

mnbvc [ 193.80.232.31 ]      |     2018 оны 8-р сарын 18 -нд, 11:59 минутанд

udahgui jalaa uurne enhbajar jalaa

Загалмайлсан эцэг [ 202.179.24.19 ]      |     2018 оны 8-р сарын 18 -нд, 09:36 минутанд

Яа яа.Мянган актлагдсан вагон Монголын татвар төлөгчдийн мөнгөөр Орос төрлөөсөө авч Монголд шахна гэдэг бас арилчихсан дотор шүү.Женкогоос дутахгүй Оросууд бас гэмт хэрэг үйлдэж Монголчуудыг доромжилж байгаа хэрэг биз дээ?

зочин [ 49.0.212.32 ]      |     2018 оны 8-р сарын 18 -нд, 09:15 минутанд

өө ёстой аймаар амьтан чинь Женко шүү дээ,нэг л өдөр ерөнхийлэгч байхаа болино,өөрөөс нь эхлээд нөгөө шударга царайлсан сэтгүүлч авгай энэ тэр олон хүн зовно доо

zochin [ 103.57.93.23 ]      |     2018 оны 8-р сарын 18 -нд, 07:03 минутанд

KM BURT KAMER TAVI DAHIJ IIM OSOL GARAHAD MARAAN GARCH TOMILOLT DEER HARDALT UUSEHGUU

Zochin [ 150.129.142.195 ]      |     2018 оны 8-р сарын 18 -нд, 06:11 минутанд

БУРУУ ҮЙЛДЭЛДЭЭ ХЭЗЭЭ НЭГ ӨДӨР ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЛЭХ НЬ ГАРЦААГҮЙ ҮНЭН .ӨНӨӨДӨРТӨӨ БОЛЖ БАЙЖ БОЛНО МАРГААШ НӨГӨӨДӨР ГЭЭД ӨДӨР САР ЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ.ӨНӨӨДӨРИЙН ӨӨХНӨӨС МАРГААШИЙН УУШИГ ГЭЖ ҮГ БИЙ ДЭЭ.

zochin [ 122.201.21.119 ]      |     2018 оны 8-р сарын 18 -нд, 05:56 минутанд

энэ гомо мөнхөө гээд бичээд байгаа хүн чинь нөгөө төмөр замын алдартай маниак мөн биз дээ байрныхаа өсвөр насны хөвгүүнийг оролддог гээд байдаг хөгшин гар байдаг юм байналээ шдэ

иргэн [ 202.179.25.27 ]      |     2018 оны 8-р сарын 18 -нд, 05:14 минутанд

Хөлсний Бичээчид ээ гэж ажилаа сайн хийж байна даа МАН-ынхаа Мөнгө төгрөгийн нь сайн л өгөөрөй дээ Хулхидав заа

зочин [ 139.5.217.16 ]      |     2018 оны 8-р сарын 18 -нд, 04:33 минутанд

ямар гоё төмөр зам бэ ирээдүйд төмөр зам ийм болохыг Женко мөрөөдөж хйисэн юм байлгүй дээ

Zochin [ 139.5.219.148 ]      |     2018 оны 8-р сарын 18 -нд, 04:01 минутанд

267 km zamiin baiguulamjaas 2 km hurehgui hesgiin zurgiig tavichaad tarhi ugaahaa bolio 60 terbumiin bulsnii bicheech mini

иргэн [ 202.9.40.133 ]      |     2018 оны 8-р сарын 18 -нд, 03:46 минутанд

Женко монгол улсийг нэг мөсөн самарч дууслаа шүү ард түмэн минь

Актлагдсан 1000вагон [ 202.179.26.179 ]      |     2018 оны 8-р сарын 18 -нд, 03:33 минутанд

Оросын хүргэний хувийн компани Ардчилсан холбоо-ы партизан цагдаа мэрэгжилтэй Махбалыг яагаад Женко хаа хамаагүй Зам тээврийн яаманд дарга болгон байлгаж байсан юм бол Урд нь хоёр удаа хүний эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан ч шийтгэгдээгүй,Төрийн ядуу албан хаагч хадгаламжиндаа 117.38 сая төгрөгтэй, 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй,жилийн орлого 229 сая хэмээн мэдүүлсэн байна.Женкогийн Оросоос ашиглалтын хугацаа дууссан 1000 вагон оруулж ирж шахсан хэргийн гол этгээд бас ял завших уу?

Go to top of page