Бидний нүүрээ цэвэрлэхдээ гаргадаг дөрвөн алдаа

 Унтахаасаа өмнө нүүрээ сайтар цэвэрлэх хэрэгтэй гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ бид нүүрээ цэвэрлэхдээ дараах дөрвөн алдааг байнга давтаж байдаг аж.

Алдаа № 1: Нүдээ гэмтээж байдаг

Нүүрний будгаа арилгахдаа болон зүгээр угаахдаа бид чанга дарж, татаж нүднийхээ эргэн тойрны арьсыг гэмтээдэг. Сормуусаа ч гэмтээж байдаг аж. Иймээс яаралгүй хий. Сормуусныхаа будгийг зориулалтын арилгагчаар нь арилгаж, зовхио зөөлөн арчих зэргээр ямар ч тохиолдолд нүдээ бүү үр. Нэг удаа чанга үрж, нухсанаас таван удаа зөөлөн угаасан нь дээр.

Алдаа № 2: Олон үйлдэлтэй бүтээгдэхүүн хэрэглэх

Будаг арилгаж, гүн цэвэрлэж, чийгшүүлнэ гэсэн рекламанд итгэж байна уу? Ийм үйлдэлтэй ямар ч бүтээгдэхүүн хоёр тусдаа бүтээгдэхүүнээс муу байдаг. Иймээс та арьсаа зөв арчлахыг хүсч л байгаа бол нэг дор олон үйлчилгээ үзүүлнэ гэсэн бүтээгдэхүүнээс татгалз.

Алдаа № 3: Та тоникийг үл тоомсорлодог

Арьсаа будганд бэлдэнэ гэсэн үг тоникууд дээр байдаг нь учиртай. Будгаа арилгаж, угааснаар арьсны pH баланс алдагдаж, өнгөн давхарга нь хуурай, эмзэг болдог. Тоник нь үүнийг хэвийн болгож, нүүр цэвэрлэх бүтээгдэхүүний үлдэгдлийг арилгах ёстой. Цэвэр арьсанд крем сайн шингэнэ.

Алдаа № 4: Гуужуулагч хэт их хэрэглэдэг

Сүүлийн үед гоо сайхны мэргэжилтнүүд гуужуулагчийг ихээр зөвлөх болсон. Гуужуулж байж л арьс шинэчлэгдэнэ гэдэг нь үнэн ч ихдүүлж болохгүй. Гуужуулах бүтээгдэхүүнийг долоо хоногт хоёр удаа хэрэглэх нь тослог арьсанд хэвийн, хуурай арьсанд хориотой. Та хуурай арьстай бол долоо хоногт нэг л удаа гуужуул. Их гуужуулах нь арьсны залуу эсүүдийг гэмтээж, үрчлээтүүлдэг.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page