Ц.Сандуйгаас болоод таван жил хуралдаагүй

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 20

МАН-аас шат шатандаа хариуцлагын тогтолцоог бий болгож, намын анхан, дунд, дээд шатанд хурлаа зохион байгуулж, дүрмийн дагуу аливаа асуудлаа шийдэж байхаар ажиллаж байгаа юм. Гэтэл Нийслэлийн МАН-ын хороо 2013 оноос хойш таван жилийн хугацаанд хурлаа хийгээгүй гэсэн гомдлыг гишүүдийн зүгээс өгөх болжээ. Чухам ямар учраас нийслэлийн МАН-ын хороо хурлаа зохион байгуулахгүй байгааг Ц.Сандуйтай холбон тайлбарлаж байгаа юм.

Тэрбээр нийслэлийн удирдлагууд болон үүрийн гишүүдэд байх өөрийнхөө талын бүлэглэлд хуралдаан зохион байгуулахгүй байхыг даалгасан учраас ийнхүү асуудал хүндэрч байгааг ч ярьж байна. Гишүүдийн ярьж байгаагаар бол “Ц.Сандуй нь “60 тэрбум” төгрөгийн асуудалд орсон цагаас хойш энэ мэт хор найруулж явна, таван жилийн хугацаанд хуралдаан зохион байгуулаагүй ямар намын үүр байх билээ. Аймаг сумдын үүр бүгдээрээ хурлаа зохион байгуулаад тайлангаа тавьчихсан байна” хэмээн тал талаас шүүмжилжээ.  

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МАН(202.9.40.210) 2018 оны 08 сарын 20

ДАВРУУЛЦИЙН , НААД ТЭНЭГЭЭ ИНГЭЖ ДАВРААЖ БОЛОХГҮЙШДЭ , ӨӨРТ НЬ БОЛ ЯМАР Ч УХАМСАР БАЙХГҮЙ , ХАР ХҮЧЭЭР Л ҮЗЭХГҮЙ БОЛ , М.ЭНХБОЛДЫН БУЗАР АЖИЛЛАГАА ШДЭ ЭЦЭСТЭЭ БОЛ

0  |  0
zochin(150.129.142.220) 2018 оны 08 сарын 20

NAAD UL BUTEKH SANDUY DURAK CHINI YAKHAARAA TAMIRCHID AKHLAAD GADAADAD YAWDAG BAYNAA ?MANAY MONGOLCHUUDS CHINI ER NI YOS SURTAKHUUN GEDEG OILGOLTYG UKHAARDAG KHUMUUS UU?

0  |  0
Top