Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2020 он гэхэд 420 мянга болно

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 21

2019 оны нэгдүгээр сараас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болохоор тогтсон талаар Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Одоо Монголын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байдаг үүнийг 2017 оны нэгдүгээр сараас эхлүүлэн мөрдөж эхэлсэн байна. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жилд хоёр удаа шинэчлэн тогтоох ёстой байдаг талаар хуульд заасан байдаг. Тиймээс тухайн хуулийн дагуу 2019 оны нэгдүгээр сараас эхлэн 320 мянган төгрөг болгон хэрэгжүүлэхээр шийдвэрллээ. Тодруулбал нэг цагийн 1,904 төгрөг байх юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол тухайлсан мэргэжил шаардагдахгүйгээр ажил гүйцэтгэлд өгч байгаа цалин хөлсний хамгийн доод хэмжээ гэж үздэг бөгөөд энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд болон МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар мэдээллээ. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ "2019 онд 320 мянга, 2020 онд 420 мянган болгохоор бид шийдвэр гаргасан. Өмнө нь хоёр жил тутамд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоож байсан. Тиймээс өчигдөр бид санал нэгдэж хоёр жил дараалан нэмэхээр шийдвэр гаргаж байна.

2020 он гэхэд одоогийн үнэлэмжээр цагийн хөлс 1 долларт хүрч байгаа юм. Энэ бол бүх салбарын ажилчдын цалингийн үнэлгээг нэмэгдүүлэх гол зүйл болдог.

Торгууль шийтгэлийн тухайд зөрчлийн тухай хуулиар нэгжээр тооцдог болсон учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр ямар нэгэн өөрчлөлт гарахгүй" гэлээ.

Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
новшийн төр засаг(66.181.178.131) 2018 оны 08 сарын 21

Битгий шоу хийгээд бай үхэр монголчуудыг хулхидсаар байгаад сурчихсан гар шүү дэ чи ямар ч чадваргүй чи хийж чадахгүй гэдгийг чинь бүгд мэднэ жагсаал цуглаан хийгээд цалингаа нэмүүлж чадахгүй байгаа багш нараа нэмж чадахгүй байж юун олон юм яридгийн гганц л юм ярилдаа новшоо чи.

0  |  0
ОРХ(182.160.37.28) 2018 оны 08 сарын 20

ДОЛЛАР ГЭЭЧ НЬ ХАНШ НЬ ӨСӨӨД БАЙВАЛ ЦАЛИН НЭМЭХ ХЭРЭГ АЛГА

0  |  0
Top