Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь “хөгшид”-ийг хэзээ томилох юм бэ?

2018 оны 08 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс удтал хүлээлт үүсгээд байсан зургаан улсад суух нэр бүхий Элчин сайдуудад зарлиг гарган, итгэмжлэх жуух бичгийг гардуулсан мэдээлэл байна. Харин энэ үеэр Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарыг бас л Элчин сайдад зөвшөөрсөнгүй. Үүний цаана улстөрийн шантааж, олон учир шалтгаан байгааг хэвлэлүүд онцолж л байдаг. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс “Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй” хэмээдэг.

Г.Тэнгэрийн хувьд өдгөө 45 насны босгоор давж буй “өвгөн” эр. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх эрхтэй болчихсон хүн. Н.Чимгүүндарийн хувьд 36 насны босгоор алхасан эмэгтэй. Тодотгож хэлбэл, манай улсын дүрэм журмаар залуу гэсэн тодотголоосоо хасагдаж буй “авгай”. “Ажилд авна” гэсэн зар харахад “35 наснаас дээш” гэдэг биз дээ. Дотоодын зах зээл дээр бол ажиллах боломжгүй “хөгшин” хүн. Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн гэхээр 35 наснаас дээш бол хөгшин гээд хасаж орхидог. Үүнээс харвал Н.Чимгүүндарь хасагдаж, Г.Тэнгэр хөгшин төгцгөөрөө дуудуулаад хөөгдөх тийм л нас санж. Энэ мэтээс харвал дээрх хоёр эрхэмд “насны шалгуур” ярьж саад тавих нь илүүц харагдана.

Ингэхээр дээрх хоёр эрхмийг Ерөнхийлөгч Х.Баттулга тэтгэвэртээ гарахаар нь жуух бичгээ өргөн барих гээгүй бол Элчин сайдаар суух улсад нь явуулж, эзэнтэй болгомоор юм. Уг нь дээрх хоёр улсад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдгүй байгаа нь улс хоорондын дипломат харилцаа болон бусад зүйлд сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол дипломатчдын хүрээнд гардаг юм билээ. Тэгэхээр Элчин сайдад сойгдоод уяан дээрээ удаан эргэцэн буй хоёр эрхмийн намтрыг аваад үзье. Элчин сайдын албанд тэнцэх эсэхийг эндээс харахад гэмгүй.

Г.Тэнгэр

Тэрбээр 1994 онд Токио хотын Гадаад хэлний сургууль, 1998 онд Япон улсын Ёкохамагийн Үндэсний дээд сургууль, 2016 онд МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийг төгссөн. Англи, япон хэлний мэдлэгтэй, төрийн албанд есөн жил, дипломат албанд нэг жил ажилласан. Тухайн орныхоо хэл, ёс заншлыг мэдэх хүн. Тэр тусмаа Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан туршлага ч түүнд бий. Энэ хэрийн боловсрол, өдий зэргийн туршлагатай Г.Тэнгэрээс өөр хүнийг Элчин сайдад томилно гээд хайвал ёстой л Х.Баттулгын “насны шалгуур”-т тохирсон тэтгэврийн хүн л олдоно. Эсвэл нам дагасан нэг дурын нөхөр дипломат албаны нэр нүүрийг барах хэрэг гарна.   

Н.Чимгүүндарь

Тэрбээр 2006 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2016 онд Францын Үндэсний удирдлагын их сургууль төгсөж, Нидерландын Клингендалийн их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Франц, орос, англи хэлний мэдлэгтэй, “Тэргүүн итгэмжит” дипломат цолтой, дипломат албанд 11 жил ажилласан. Үүнээс харвал Н.Чимгүүндарьд өндөр боловсрол байна уу гэвэл байна, өргөн туршлага байна уу гэвэл байна. Ид ухааны бяр зааж ажиллах насан дээрээ явна гээд аль ч талаасаа болохгүй зүйл алга. Н.Чимгүүндариас өөр Элчин сайдад тэнцэх хүн хайна гэвэл Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн цэцэд зүтгүүлээд уначихадаг тэтгэврийн авгай мэтхэн л тааралдана.

Жич,

Ерөнхийлөгч Х.Баттулга нас хүйс, мэдлэг боловсрол, ажлын туршлага гээд бүхий л зүйл дээр тэнцэх хэмжээний хоёр залууг Элчин сайдад томилох зарлиг гаргаж, итгэмжит жуух бичгийг өргөн барихгүй байгаа нь цаанаа улс төрийн шалтгаантай хэмээн үзэж буй. Учир нь Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн цэцээс эхлээд УИХ-аар хэлэлцэн баталдаг эрх бүхий байгууллагын хэд хэдэн томилгоонд өөрийн гэх хүмүүсээ зүтгүүлсэн ч УИХ-ын босго даваагүй. Тиймээс УИХ-ын олонхиос оруулж ирсэн зарим Элчин сайдыг батламжлахгүй шантааж үзүүлж байна гэх таамаг ч байдаг. Дээрх нөхцөл байдлаас харахад энэ таамаг тийм хол зөрөхгүй байна. Тэгэхээр Төрийн алтан аргамж болсон диполмат албаны ажлыг гацаанаас гаргах эсэх нь Ерөнхийлөгчийн гарт үлдэж байгаа юм. Үүнээс гадна улс хоорондын харилцаанаас эхлээд олон зүйлд саад болж байгааг ч албан хүмүүс цохон тэмдэглэж байна.  

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болох(202.9.43.3) 2019 оны 01 сарын 15

Ерөнхийлөгчийн зөв! ятулхтай, бүрэн төлөвшсөн хүн зөндөө бга.мөнгөөрөө гадаадад сурсан болоод дипломтой болж ирсэн баян айлын хүүхдүүд юу чадах вэ дээ.амбицтай л бх

0  |  0
зочин(202.9.43.137) 2018 оны 09 сарын 01

АСА гаа явуулах гээд нөгөөх нь анкетанд бичих юм ховор хэцүү бгаа

0  |  0
unen(64.119.23.161) 2018 оны 08 сарын 22

mongol turiin zaya buyan bndaa, ene 2 erguugees uur um oldoh blguidee.. burhan urshuug

0  |  0
би(121.98.54.127) 2018 оны 08 сарын 22

Та нар ене хоер хунийг медье гевел , анкетийг нь битгий унш. Ах егч, хамаатан , холбоотон, танил тал нь хен бе ? геед л судал. ГХЯ-нд албан тушаал , боловсон хучний МАФИ байдаг юм . Тендеес л их юм гарна. Тагнуултай шууд холбоотой.

0  |  0
Иргэн(202.126.89.232) 2018 оны 08 сарын 21

Энэ 2-оос өөр боловсрол, мэдлэгтэй залуу боловсон хүчин МАН-гарт байдаггүй юм уу? Тэнгэр бол боловсорсны нэмэргүй их зантай, юм үзээгүй, давилуун залуу л байна лээ. Хүний юм, үнэгүй юманд нугасгүй. Чимгүндарь эгчийнхээ түлхээсээр л яваа хүүхэн. Галаад харилцааны яамаар дүүрэн гадаадад элчин консулаар явахыг хүссэн мундаг2 эгэл жирийн гаралтай залуучууд байгаа. Яагаад нээлттэй ажлын байр зарлаж, шалгаруулж болдоггүйн.

0  |  0
Baatar(64.119.21.246) 2018 оны 08 сарын 21

Bolovson tsullug

0  |  0
Zochin(66.181.186.70) 2018 оны 08 сарын 21

Овор багатай харагддаг юм болов уу. Манай Ерөнхийлөгчид .Энэ хоёр өндөр мэдлэгтэй боловсролтой хоёрыг ямар нэг шалтгаанаар л явуулахгүй байгаам болов уу .Гадаад Улсад суух элчин сайдад хуулиараа насыг нь тогтоосон зүйл заалт байдаг юм болуу. Мэдлэг боловсролтой туршлагатай хүмүүсээ төр засаг дэмжмээр юм.

0  |  0
Зочин (122.201.22.141) 2018 оны 08 сарын 21

Боловсролтой, чадалтай залуусдаа боломж өгөхгүй байхыг бодоход МАХБАЛ гэдгээ элчин болгож хэргээс мултлах гээд байгаа юм биш үү?

0  |  0
Irgen(64.119.25.15) 2018 оны 08 сарын 21

Boli boli bvv tomil eronhiilogchiin zov

0  |  0
Иргэн(103.26.195.207) 2018 оны 08 сарын 21

ЧИМГҮҮНДАРЬ ЭНД ТЭНД ДОКТОРОО ХИЙСЭН НЬ ДЭЭР БАЙХ ОО, ТЭНГЭР БОЛ ЯАХАВ МӨНГӨӨ ТӨЛСӨН БОЛ ЭНД НЭГ АГЕНТЛАГИЙН ДЭД ДАРГА БОЛОХОД ХАВААСАГ ХҮҮХЭД

0  |  0
Zochin(88.130.50.220) 2018 оны 08 сарын 21

Gadaadyn elchin saydyn yamny ajiltangaar SOZIALIZMYN ujed diplomatyn (orosyn IMO) togsson hun ajiluuldag bsan, tijm de ch diplomat alba mash ondor tuvshind tootsogdoj blay. Odoo ardchilalaas hoish tanil tal, ah duu, namyhan l ajildag bolj. Gadaadax togsson ch diplomat yos mddehgui bol hereggui sh de. Vas gadaad ongo uzemj chuhal. Ene 2 bol diplomatch gej gelehed hezuu l jum

0  |  0
zochin(202.21.115.35) 2018 оны 08 сарын 21

Chimguundari turshlaga muu egch Oyundarin 6 sar ded said hiihdee Gadaad hariltsaanii yamand oruulsam Odoo bur davraa Elchind zugtuuleed arai bishee......ichij amidar

0  |  0
ЗОЧИН(122.201.25.46) 2018 оны 08 сарын 21

ТИЙМ ЭЭ ХЭЗЭЭ Ч ТОМИЛЖ БОЛОХГҮЙ.

0  |  0
ЗОЧИН(122.201.25.46) 2018 оны 08 сарын 21

ТИЙМ ЭЭ ХЭЗЭЭ Ч ТОМИЛЖ БОЛОХГҮЙ.

0  |  0
ЗОЧИН(122.201.25.46) 2018 оны 08 сарын 21

ТИЙМ ЭЭ ХЭЗЭЭ Ч ТОМИЛЭ БОЛОХГҮЙ.

0  |  0
Oyundari(66.181.179.53) 2018 оны 08 сарын 21

Ih hurlin gishun zalit em oyundarin duu chimguundari. Erdenebatig es baihad duugee shahaad. Hubiin seruuleg geed deed surguli tugssun gefgig n yagad bichihhui bn. Tugsuugui ch baij magad . Oyundari bas seruuleg gediin shde hubiin surguulin hulhi garuud

0  |  0
Гомбоо(202.70.37.2) 2018 оны 08 сарын 21

Дипломат ажлыг төлөөлөгчийн газар ажиллаж эхэлсэнээс эхэлж ажилын туршлага хуримтлуулж гэж тооцдог . Наад 2 чинь гадаадад ганц сар ажиллаж үзээгүй байж юун элчин сайд Танилтай болгон элчин болдоггүй юм эхэлээд Эрээний консулын газарт очиж 3 жил ажилла Дараа нь нэн газар элчин зөвлөх Тэрний дараа элчин сайд Дахиад 6 жил хүлээ

0  |  0
Зочин(43.228.129.161) 2018 оны 08 сарын 21

ЗИ овогт одой Энхболдын хийж байгаа ажил Баттулга боловсролгүй юм чинь Зигийн утсан хүүхэлдэй байхгүй наад ерөнхийлөгч хэдэн хүүхэд хэдэн эхнэртэйгээ санахгүй байгаа юм чинь улсын ажил хийж чадахгүй очиж очиж Энхболдыг сонгохдоо явахдаа Амаржаргал мэтийн лидерийг сонгосон бол Монгол одоогийн төвшинөөс алхам урагшлах байлаа Амаржаргал шударга утсан хүүхэлдэй болж хор найруулдаггүй учраас АН-аас гарч ирж чадахгүй байна ,,,ХУРЦ томилохдоо 17 чингэлэгээ бодоод томилохгүй юу,,,

0  |  0
Irgen(195.46.106.44) 2018 оны 08 сарын 21

Thailand Australi d Elchin said nar ni ajlaa hiij l bga sh dee

0  |  0
ХУРЦ(202.179.25.180) 2018 оны 08 сарын 21

МИ ЭБИ-ГИЙН ӨМНӨ ХУРЦАД НЬ СӨХӨРСӨН ЖЕНКО ХҮРЭЛСҮХ ЦОГТБААТАР ГУРАВ ХЭНИЙГ ТОМИЛЖ МОНГОЛЫГ ГУТААХ НЬ СОНИН БИШ.ГЭХДЭЭ НАРМАЙ АЗИЙГ ҮЗЭН ЯДДАГ ОРОСЫН,ЭРТНЭЭСЭЭ МОНГОЛЫН ДЭЭДСҮҮДИЙН ХҮҮХДҮҮДИЙН ПАРК БАЙСАН МОСКВАГИЙН ОЛОН УЛС ТӨГСӨӨД, ДАРАА НЬ БАС ДЭЛХИЙД ОРОСООС ӨӨР ХЭН Ч ТООДОГГҮЙ АЗИЙН ДАЙСАН ФРАНЦАД БОЛОВСОРСОН ЧИМГҮҮНДАРЬ МОНГОЛЫН ЭЛЧИНГЭЭР ХААНА Ч ТОХИРОХГҮЙ!

0  |  0
zochin(66.181.177.156) 2018 оны 08 сарын 21

KHEZEECH TOMILOKHGUY

0  |  0
Top