Эрдэмтэд дууны долгион ашиглан газрын хамгийн гүн давхаргуудыг судлах явцад дуу авиа хэд дахин хурдтайгаар зарим газрыг нэвтлээд байж. Тэд бүхий л хувилбаруудыг харьцуулж үзсэний эцэст, тэдгээр газруудад асар өргөн хүрээт алмаазын орд байх магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Судалгаан дээр үндэслэн багцаалаад тооцоолоход, тэнд өгүүлшгүй их хэмжээний алмааз байгаа бөгөөд өнөөдрийн курсээр бодоход, 26 орон бүхий тоогоор хэмжигдэх хэмжээний долларт хүрэх гэнэ.
Харин тэрхүү их хэмжээний очир эрдэнэсийн ордод хэзээ хүрэх боломжтой нь одоогоор бүрхэг. Ойролцоогоор 200 км гүнд байгаа алмааз эрдэнэсийг олборлочихоор хүчин чадал бүхий техник хэрэгсэл одоохондоо дэлхий дээр байхгүй.
Түүхэнд хамгийн гүнд тооцогддог Орос дахь Кольскийн орд газар гэхэд, 12 км 200 метрт хүрэхийн тулд өрөмдлөгт 20 жилийг зарцуулаад байгаа аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 5 )
DELHIIN GAGNAASIIG YU CH UGUI SALGAH N MUNKHNAR EEJEE
Сенсаац л болгож байвал юу ч бичсэн хамаагүй болох юм аа, ямар ч судалгаа байхгүй,
11km uhaad orhij bsiima . huuchin leningradiin oiroltsoo
Өрөмдлөг, олборлолт 2 оо зөв орчуулж бичих хэрэгтэй ! Кольскийн хойгт олборлолт 12 км явсан мэт ойлгохоор байна. Энэ чинь их гүний цооног юм шүү.