Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жилд нэмж байхаар боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 21

Эдийн засгийн байдал гайгүй сэргэж зургаан хувийн босго даваад буй. Тийм ч учраас цалин хөлсний доод хэмжээг нэмэх талаар зөвшилцөж хаанаа нэгдсэн ойлголтод хүрээд байгаа юм.

Тиймээс улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жилд 1 удаа шинэчилэн тогтоодог байсан бол энэ удаагийн хэлэлцээний үр дүнд жил тутам нэмэгдүүлэхээр боллоо. Одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.0 мянга байгааг эрс нэмэгдүүлж 2019 онд 320.0 мянга, 2020 онд 420.0 мянга, нийтдээ одоогийнхоос даруй 75%-иар нэмэгдүүлэх шийдвэрийг МҮЭ-ийн холбооноос 2 удаа завсарлага авч гаргуулж чадлаа.

Өмнө нь хамгийн дээд тал нь 32% -иар нэмэгдүүлж байсан. Ийнхүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр бусад олон салбар цалингийн доод хэмжээгээ нэмэгдүүлэх боломж нээгдэж байгаа юм.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард иргэд(202.9.44.66) 2018 оны 08 сарын 22

СОНГУУЛЬ ДӨХӨЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ??? ЯГ ҮНЭН БОЛ МАН ЯАЛАГДАХГҮЙ ЮМ БАШҮҮ?????

0  |  0
ИРГЭН(49.0.219.241) 2018 оны 08 сарын 21

ЦАЛИН НЭМЭЭД Л ЮМНЫ ҮНЭ ӨСӨӨД Л ЯЛГАА БАЙГАА ЮМ УУ ХАРИН Ч ОРЛОГЫН ЭХ ҮҮСГЭВЭРГҮЙ ХҮМҮҮС НЬ БҮРЧ ХҮНД БАЙДАЛД ОРОХ ЮМ БИШҮҮ АЙН КК КК

0  |  0
Top