Приянка Чопра, Ник Жонас нар сүй тавив

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 21

  Энэтхэгийн жүжигчин Приянка Чопра, Америкийн дуучин Ник Жонас нар Мумбайн нэгэн сүмд сүй тавьжээ. 36 настай Приянка Чопра, 25 настай Ник Жонас нар сүй тавих ёслолоо Энэтхэгийн ёс заншлаар хийсэн байна.

Сүйт бүсгүй шар сари өмссөн байсан бол сүйт залуу Энэтхэгийн уламжлалт шерванитай байжээ. Тэд удахгүй хуримаа хийх гэнэ. Дуучин Ник Жонас цахим хуудсандаа “Хатагтай Жонас. Миний зүрх. Миний хайр” гэж бичсэн байв.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top