Хувцас худалдаж аваад угааж өмсөх ёстой юу?

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 21

  Зарим хүн хувцас худалдаж аваад угааж өмсдөг. Дотуур хувцас, купальник зэргийг угааж өмсөх нь тодорхой ч жийнс, даашинз, цамц зэрэг бусад хувцсаа ч угааж өмсөх хэрэгтэй гэнэ.

Нью-Йоркийн их сургуулийн анагаах ухааны факультетийн микробиологийн профессор Филипп М. Тьерногийн үзэж байгаагаар дэлгүүрт байгаа хувцаснуудад бактер, арьсны үхэжсэн эсүүд зэрэг наалдаастай байдаг аж. Таныг уг хувцсыг худалдаж авахаас өмнө олон хүн өмсч үзсэн байдгийг сана. Мөн ихэнх хувцсыг хилийн чинадад үйлдвэрлэж, олон гар дамжиж бидэн дээр ирдэг. Бас үйлдвэрт ашигласан химийн бодисууд нь арьсанд нөлөөлөх вий.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top