Меган Марклын хуримын даашинз музейн үзмэр болно

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 21

37 настай Америкийн жүжигчин Меган Маркл энэ оны тавдугаар сард Их Британийн хунтайж Харритай гэрлэсэн билээ. Цагаан торгоор урласан энэхүү даашинз нь 5 метр торон нөмрөгөн гоёлтой бөгөөд феминист хөдөлгөөний идэвхтэн гишүүн Клэр Уайт Келлер загварыг нь зохион бүтээсэн гэдэг. Меганы хуримын даашинзны өртөг нь 200 мянган еврогоор бүтсэн гэдэг цуу яриа байдаг байна.  Саяханаас Меган Марклийн хуримын даашинз нь үзэсгэлэнд тавигдаж эхэлжээ. Хааны гэр бүлийн фенүүд Беркшир дахь Windsor цамхагас үзэх боломжтой юм. Үзэсгэлэнд тавигдсан он сар өдрийг ойрын хугацаанд зарлах юм байна.


 

Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top