Харри Поттер киноны жүжигчин Афшан Азад хуримаа хийлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 22

29 настай Афшан Азад бүсгүй "Харри Поттер" кинонд тоглож олонд танигдсан билээ. Тэрбээр Гриффиндорын факультетийн Патилын ихэр эгчийн дүрд тоглодог бөгөөд Христийн мэндэлсний өдөр Рон Уэйслитэй бүжиглэж буй хэсэг дээр гардаг. Жүжигчин Афшан Азад саяхан Британийн жүжигчинтэй хуримаа хийжээ. Афшан нь мусульман шашинтай гэр бүлд төрж өссөн тул гэр бүлийнх нь Хинди шашинтай хүнтэй гэрлэхийг нь эсэргүүцэж байсан ажээ.

Ингээд жүжигчин бүсгүй гэр бүлээсээ татгалзан хуримаа хийхээр шийдвэрлэсэн байна. Хосууд өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн ёс заншлын дагуу хуримаа хийжээ. Жүжигчний хуриман дээр Харри Поттер киноны хамт олноос жүжигчин Бонни Райт /Жинни Уэйсли/, Кэти Лүн /Жоу Чанг/ нар ирсэн байна.


Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
IQ хүрдэггүйээ(202.179.24.205) 2018 оны 08 сарын 22

Юу ч ойлгосонгүй

0  |  0
Top