Ой найман сартай хүүг хүчирхийлсэн этгээдэд ХОРИН жилийн ял оноожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 23

Өнгөрөгч гуравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ой найман сартай А.Х гэх хүүг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан билээ. Хэргийг хүүгийн аавын найз гэх М.Ц үйлдсэн болохыг тогтоогоод байсан юм.

Энэхүү бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас 2018 оны 05 сарын 18-ны өдөр 418 дугаартай яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд  шилжүүлсэн байна.

Дээрх хэргийг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээр хянан хэлэлцээд шүүгдэгч М.Ц-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг: “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг аж.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
od(122.201.19.99) 2018 оны 08 сарын 24

buh nasaar ni horij yadgiin, muu yum uhej uguhgui olon jil hool gudrah bolno

0  |  0
od(122.201.19.99) 2018 оны 08 сарын 24

uhej baisna Elbegdorj tsaaziin yalgui oron geed.... elbegeetei ni hamt tsaazalbal taarna

0  |  0
Шудрага бус нийгэм(82.154.197.7) 2018 оны 08 сарын 24

Энэ арай л дэндүү юмаа шүүгчид хьь нилээд хэдэн төгрөг халаасалсан бололтой юмаа ингээд бодохоор энэ нийгэмд үнэн гутармаар

0  |  0
Zochin(66.181.176.74) 2018 оны 08 сарын 24

Buh nasaar horih hergertei. Shuugch bolomjiin mungu avsan bololtoi!

0  |  0
Шүүгч(103.229.121.22) 2018 оны 08 сарын 23

Яагаад багаар нь гэж бүх насаар гээд заачихсан баихад шүүгч чиний хүүхэд байсан бол .....

0  |  0
zochin(66.181.176.165) 2018 оны 08 сарын 23

manay shuugchid chini gemt khergiig khaatsaylaad baydag yum UUdaa. iim buzar khereg khiisen amitnyg bukh nasaar ni khorioch

0  |  0
Top