ZINDAA.MN сайтын эрхлэгчээр сэтгүүлч Н.Гантуяа томилогдлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 24

           Монголын цахим хэвлэл мэдээллийн салбарт тэргүүлэгчдийн нэг ZINDAA.MN сайт нь үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөж, бүтэц зохион байгуулалтдаа шинэчлэл хийгээд байна. Тус шинэчлэлтийн хүрээнд сайтын эрхлэгчээр сэтгүүлч Н.Гантуяа томилогдоод байгаа юм. Н.Гантуяа нь МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийг Олон Улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд мэдээллийн МОНЦАМЭ агентлагт найман жил ажиллаж, эрэн сурвалжлах чиглэлээр гурван жил, улс төр, хууль эрхзүйн чиглэлээр таван жил дагнан бичиж олны анхаарал татсан нийтлэл, сурвалжлага, ярилцлагуудаараа танигдсан, салбартаа төдийгүй уншигчдад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг залуу сэтгүүлчдийн нэг юм.

        ZINDAA.MN сайт нь 2011 онд байгуулагдсан ч 1996 оноос үүсэлтэй Монголын хэвлэлийн зах зээлд олон жилийн турш тэргүүлж байсан “Зиндаа” сонины үргэлжлэл гэдгийг олон нийт нэгэнт мэдэх болжээ. Ийнхүү “Зиндаа” брэнд нь 22 дахь жилийнхээ түүхийг амжилттай бичиж байна. Одоогийн байдлаар ZINDAA.MN сайт нь 30 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд шинэ бүтцээрээ 45 хүнтэй болж байгаа юм.

Б.Баргужин

www.zindaa.mn

Top