ДАРГЫН ЦАГААН БӨГСИЙГ САХАЛ ХАТГАХ ЁСГҮЙ (Памфлет №04)

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 24

Нэгэн дарга намынхаа залуусыг сахлаа байнга хусч байхыг сануулдаг гэнэ.

Энэ тухай сонссон хоёр хүн хоорондоо ийн ярилцав.

-Яагаад сахалтай залуус намд байж болохгүй гэж үздэг юм бэ? 

-Яах юу байхав дээ. Бөгс долоохоор сахал нь хатгаж загатнуулаад байдаг учраас дарга нь дургүй байдаг байхгүй юу.


...Үнэхээр ч даргын цагаан бөгсийг сахал хатгах ёсгүй гэх энэ зарчим манай нийгмийн тунхаг болоод удаж байна. Хэрвээ даргын цагаан бөгсийг сахал хатгавал дарга уурлана. Дарга уурлавал мэдээж доод хүмүүстээ л муу. Аашилна, загнана, зандарна. Тиймээс даргынхаа аашыг хөдөлгөхгүйн тулд бид шат шатандаа сахлаа хусч дадсан.

Та итгэхгүй байгаа бол манай төрийн албаны үүд хаалгаар шагайгаад яваад үзээрэй. Сахалтай хүн тун ховор живэр шүү. Тиймээс сүүлд сахал ховордсоноос үүдэж, сахлыг живэр гэж толь бичигт тэмдэглэх болсон тал бий.

Уг нь сахлаа ургуулаад, заавал “бөгс долоохгүй” байж болно л доо. Хэрвээ тэгвэл тэр хүн хэзээ ч дарга болохгүй. Дарга болохгүй л бол сайхан амьдрахгүй, баяжихгүй, нэр алдарт хүрэхгүй. Тийм ч учраас “бөгс долоох дамжаа”-г заавал дамжиж байж хурган дарга, ишгэн дарга, төлгөн дарга, хуцан дарга гэх мэтээр зэрэг дэв өгсөх жамтай.

 Бид бага балчраасаа л бөгс долооход суралцаж, үүнээсээ болоод сайн ухаантай толгойг биш, сайхан бандгар бөгсийг илүүд үзэх болсон нь нууц биш л дээ. Өөрөөр хэлбэл, даргын зэрэг зиндааг тархи, ухаан, толгой нь биш, бөгс нь илэрхийлдэг.  Хамгийн бүдүүн, бас цэвэрхэн, цагаан бөгстэй бол тэр хүн хамгийн том дарга гэж ойлгож болно л доо. Цэвэрхэн цагаан байдгийн тухайд бол тайлбарлалтгүй. Маш олон хүн долоож байгаа бөгс цэвэрхэн, цагаан байхаас яах билээ.

Манай хамгийн том даргын бөгс яагаад тийм мантгар байдаг нь ийм учиртай. Ер нь даргыг толгойгоор нь биш, бөгсөөр нь шинждэг заншил зөвхөн манайд л бий дээ. Том зузаан бөгс сандал суудал дээрээсээ хэсэгтээ л ховрохгүй, бат бөх, даацтай, удаан суулттай байдаг. Энэ нь төрийн тогтвортой байдлын баталгаа болж өгдөг ёстой.

Бөгс долоох бол явж явж их буянтай, бэлгэ дэмбэрэлтэй ажил. Төрийн сайхан сэнтий, түшмэл даргын сандалд бохир, заваан бөгс хүргэхгүй гэсэн асар их алсын хараатай, эх оронч үйлдэл юм. Тиймээс л бид дарга болох хүний бөгсийг хурган дарга байхаас нь эхлэн хуцан дарга болон болтол уйгагүй долоон “цэвэрлэдэг”. Ингээд ирэхээр “Төр ариун” байх нөхцөл бүрдэнэ гэж итгэдэг ухаантай. Түүгээр ч зогсохгүй ээ, дарга нарын маань унгас хүртэл сайхан үнэртэж эхлэх тохиолдол бий. Хэрвээ ийм тохиолдол гарвал, бөгс долоогчийг нь үнэнхүү сайшаан магтах хэрэгтэй юм. Нэг болсон явдал ярьж өгье.

Манай нэг том дарга өөрийн бөгс долоогчтойгоо хамт халуун өдөр машиныхаа хамаг цонхыг хаачихсан давхиж явжээ. Энэ үед дарга пүрхийтэл унгаад орхиж. Гэтэл түүнтэй хамт явсан өнөө бөгс долоогч “Хүүе, манай дарга чинь юун хөөрхөн үнэргүй унгадын” гэжээ.

Ийм жишээ бидний дунд өдөр тутам л тохиолддог юм. Дашрамд өгүүлэхэд, бөгс долоогчид бөгс долоогчдоо их дургүй. Өөрийнхөө долоох бөгсийг нөгөөгөөсөө харамлана гэж жигтэйхэн шүү дээ. Ядаж байхад бөгс долоогчид дотроо олон дамжаа, нэр шошготой. Тэднийг хооронд нь ялган танихад тун хэцүү. Учир нь бөгс долоогчид зан ааш, үйл хөдлөлийн хувьд хоорондоо ялгагдахын аргагүй адилхан. Тэднийг олон янзын нэр, бие биедээ өгч буй хочоор нь л ялгах боломжтой. Цүнх баригч, суганы үс, өгзөгний үс, бялдаг, салтааны хүн, бандаашны резин гэх зэргийн цол гуншинтай.

Ер нь өнөөдөр хэн сайн бөгс сайн долоосон нь ирээдүйд бөгсөө сайн долоолгох магадлалтай. Хүн болж төрсний хэрэг юу билээ, бөгсөө нэг долоолгоод үзчих хүсэл хүн бүхэнд л байдаг бололтой юм билээ.

Бөгс долоох үзэгдлээс болж, сүүлийн жилүүдэд гэр бүл салалт ихэссэн гэх статистик тоо баримт ч гарчээ. Учир нь даргадаа хайр зарлах үзэгдэл хэт газар авсан гэнэ. Эхнэрээ “Хайрт минь” гэж дуудахаасаа ичиж нэрэлхдэг залуус даргыгаа “Хайрт дарга минь” гэж олны нүдэн дээр зарладаг болсон юм байх.

Дарга гэсэн үг орсон өгүүлбэрийн бүтцэд ч өөрчлөлт ихээр ажиглагдаж болсон байна. Тухайлбал, өмнө нь “Таныг хүндэлдэг шүү” гэх үгийг илүүтэй хэрэглэдэг байсан бол өдгөө “Таныгаа хайрладаг шүү” гэж нялуурах болжээ.

Эсрэг талд дарга байх их зовлонтой мэргэжил. Хэр олон хүний дарга байна, төдий чинээ олон хүнд бөгсөө долоолгоно гэсэн үг. Олны олон дунд ганц нэг сөрвийсөн, өрвийсөн сахалтай “бөгс долоогчид” тааралгүй л яахав дээ. Тиймээс дарга нар ихэнхдээ ярвайж явдаг учир нь тэр юм байна лээ шүү.

Өгзгөнд нь өргөс орчихсон аятай л ярвагар явж байвал сахалтай хошуугаар хатгуулчихаж дээ л гэж бодох хэрэгтэй. Гэхдээ дарга гэдэг их тэвчээр шаардсан ажил даа. Хэн их тэвчээртэй, тайван, аядуу зөөлөн дүр байдал гаргана, тэр хүнийг бусад нь дарга гэж дагана.

Дарга ер нь ямар байх ёстойг сэтгүүлч С.Цогтсайхан агсан тун сайхан биччихсэн байдаг юм. 1990 оноос хойш дарга болсон бүх хүн тэр бичвэрийг ягштал баримталж, төгс хэрэгжүүлсэн гэдэг үнэн байх. Яагаав, “Дарга бол нарийн мэргэжил. Хэн бүхэн энэ ажлыг хийж чаддаггүй юм. Бурхнаас заяасан энэ хишгийг буянтай хүн эдэлдэг.  Дарга хүн яарч болохгүй. Харц дээшээ, нүд хагас аниатай, алхаа зөөлөн. Дарга хүн хурдан хөдөлж болохгүй. Тэгэхээр аяндаа сайхан мяраалаад, жинхэнэ дарга шинжиндээ орно. Дарга хүн бас гайхаж болдоггүй юм. Мэдэхгүй ч мэдсэн дүртэй байх хэрэгтэй” гээд л ягаа яг.

Дарга байх ямба нь сайхан л даа. Дарга хүнд ичиж нэрэлхэх гэдэг юм л байж огт болохгүй. Бүр ичмээр оргиод байвал, мэс засалд ороод ч хамаагүй ичих булчирхайгаа авахуулчих хэрэгтэй. Яг манай өнөө “ичдэггүй улаан даавуу” шиг. Ингэж хэлэхээр танихгүй байна уу. Яагаав дээ, өнөө аядуу зөөлөн нөгөө хэн...

Нэг удаа дарга болж үзээд, бөгсөө долоолгочихсон хүн ер нь тэр чигтээ долоолгох донтой болдог гэж үнэн юм билээ. Зарим дарга суудлаасаа буусан хойноо ч бөгсийг минь илж, долоож байгаасай гэж хүсэхдээ бедон, шанага, данхан дээр өөрийнхөө бөгсийг сийлүүлээд, бусдад бэлэглэдэг гэж дуулсан. Зарим нь болохоор өөрийнхөө бөгсний зургийг жаазлаад, албан байгууллагуудын өрөөний хананд өлгөх адын хүсэлтэй. Бөгс долоогч хурган дарга нартайгаа өглөө болгон уулзаж амжихгүй учраас өнөөдүүл нь бөгсний зургийг үнсэж ёс гүйцэтгэдэг болтой юм.

Бөгс долоох ажил өдгөө бүр үнэд хүрч байгаа юм байх аа. Хүмүүс бүр мөнгө төлж долоодог гэнэ шүү. Сая өнгөрдөг сонгуулиар Сандуй, Доржзодов гэдэг хоёр нөхөр хэн, хэдэн төгрөг төлж бөгс долоох хүсэлтэй байгааг тооцож үзсэн байна. Гэтэл нийслэлд л гэхэд нийлбэр дүн нь 60 тэрбум төгрөг цуглахаар тооцоо гарчээ.

Мөн хамгийн сайн бөгс долоогч нарын тухай баримтат нэвтрүүлэг хүртэл хийгдэж цацагдсан. “Аархал” гэж нэрлэгдсэн тэр бичлэгт асар олон бөгс долоогчтой том, том дарга нар өөрсдөө гаргууд сайн бөгс долоодог болохоо яруу тодорхой үзүүлсэн ажээ.

Ер нь нэг сайхан “дарга бөгс” олж аваад долоочихсон тохиолдолд насны хоолтойгоо залгачихдаг гэжийн шүү. Юмыг яаж мэдэхэв гээд, лам хүн боожгойтой төрсөн гэдэг шиг би юмыг яаж мэдэхэв гээд, сахлаа үргэлж хусч явах болсон билээ.

 

Үргэлжлэл №05. Хурга засдаг хутга

Д.Дамдинжав

 

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(99.203.14.24) 2018 оны 08 сарын 28

Dargiin har bogs.tsagaan bogs genee

0  |  0
иргэн(103.10.22.211) 2018 оны 08 сарын 28

бөгс долоогчид л хурган дарга энэ тэр болж байна доо балиар новшнууд хаа сайгүй л үйлээ эдлэнэ дэээ

0  |  0
Зочдууд(202.179.26.146) 2018 оны 08 сарын 27

Гомо Мөнхөө ах хүнтэй сууж, эхнэр авах болоогүй юм байх даа.

0  |  0
зочин(64.119.23.128) 2018 оны 08 сарын 26

төрд шургалсан хятад,хятадын эрлийзүүдийг төрөөс цэвэрлээгүй цагт юу ч яриад амны гарз

0  |  0
zochin(103.57.94.95) 2018 оны 08 сарын 26

MANJUUR ULS BII BOLOHOOS OMNO DORNODIIG HYATDIIN SAVRAAS HAMGAAL

0  |  0
Норгож норгож (64.119.16.153) 2018 оны 08 сарын 25

Заваарсийн ....да юмаа нээрээ хаха, Долоомоор санагдаж байгаа пяздагууд уншаасай. Уншиж зүрхлэхгүй л дээ бялдагууд

0  |  0
Kkkkk(66.181.161.25) 2022 оны 09 сарын 22

Xotiin dargiin bugsiig soloodog neg barzgar nuurtei budiluu gej jigteexen nuxurtei xamt ajillaj vzsiin bna. Barzgar nuur chin bugs dolooxod yag boldog yum shig bna lee shuu

0  |  1
zochin(66.181.161.33) 2018 оны 08 сарын 25

bugs doloogchidod ichih bulchirhai baihgui. Mi ovogtiin targan tsagaan bugsnii amtand orchihson doloogchid hogooroo huglurch bn

0  |  0
Зочин (103.229.123.69) 2018 оны 08 сарын 25

Ёстой гайхалтай болжээ.

0  |  0
долоож үзээгүй(202.126.89.244) 2018 оны 08 сарын 25

бөгс долоолгох хэрэгцээний судалгаа 60 тэрбум, хаха

0  |  0
M(103.229.121.43) 2018 оны 08 сарын 25

Yah shuu

0  |  0
zochin(64.119.24.218) 2018 оны 08 сарын 24

BUSDIIN DOR OROHGUI

0  |  0
Ми. Э(103.57.94.64) 2018 оны 08 сарын 24

Өнөөгийн нийгмийн голыг олоод.үнэхээр тод томруун.бөгс долоогчдыг ичтэл нь бичжээ. Бөгс долоохыг хүсч бгаа нөхдүүдэд уншуулвал зохилтой. Долоогоод сурчихсан.ширэн нүүртнүүд бага долоогоорой доо.ядаж эхнэрийнхээ юмыг долоох хэрэгтэй.

0  |  0
Зочин(202.126.89.170) 2018 оны 08 сарын 24

Нэг том дарга өтгөн хатаад юм гарахгүй байна гээд эмчид үзүүлтэл эмч таны бөгсний нүх байхгүй байна гэсэн чинь муу новшнууд байхгүй болтол нь долоочиж гэдэг шиг кк

0  |  0
123(202.126.89.167) 2018 оны 08 сарын 24

энэ үнэн шүү. Жаахаан шударга бол хичнээн боловсрол. мэдлэг. туршлагатай байсан ч дарга болохгүй шүү

0  |  0
Ggc(66.181.185.213) 2018 оны 08 сарын 24

Nurshuu urt um bichjee

0  |  0
иргэн (78.116.228.97) 2018 оны 08 сарын 24

Миеэ л нүдэнд харагдаад болдоггүй .Энэ хүн ичих булчирхай гүй бүх шүүх цагдаагийн дарга нараар бөгсөө долоолгоёсон овоо хужаа шүү

0  |  0
Майдаа(103.57.95.105) 2018 оны 08 сарын 24

Манай төр 1 ш ч сахалтай хүн үгүй

0  |  0
э(202.179.31.110) 2018 оны 08 сарын 24

Eр нь л голыг нь олоод хэлсэн б.Үнэхээр хүмүүс тийм болчихсон харагдаад бгаа юм шүү.өрөвдмөөр ууралмаар жигшмээр ажил харагддаг шүү

0  |  0
Tumee(202.179.26.170) 2018 оны 08 сарын 24

МЭнхболдын бөгс долоогч нарыг ААРХАЛ

0  |  0
Зочин(202.126.89.16) 2018 оны 08 сарын 24

Марзан марзан бичээд байдаг хэн бэ. Амжилт хүсье. Сошиал хархаар байдаг л мэдээ. Уйтгартай. Гоё байна. Бичээд байгаарай

0  |  0
Waaw l daa(66.181.161.43) 2018 оны 08 сарын 24

Uneheer goy bichhiima. Surahiimsan.

0  |  0
зочин(202.180.220.35) 2018 оны 08 сарын 24

Яг аа яг Бөгс долоогчид нь улам залуужаад, улам чадварлаг болоод байна цаана чинь

0  |  0
МОНГОЛ ЯЛНА(202.179.24.167) 2018 оны 08 сарын 24

ДООРД ЗАЯАТ ХУЖАА ЧИ ЯАХ ГЭЖ МЭЭРЭН ГУАЙ МАНАЙХ ХОЁРЫГ ЗҮХНЭМ БЭ? АЮУТУГАЙ ЭМЭЭТҮГЭЙ. МОНГОЛ ЯЛНА ХУРАЙ ХУРАЙ ЧИНГИСИЙН БААТРУУД УРАГШАА.

0  |  0
haha(66.181.187.49) 2018 оны 08 сарын 24

za ene harin tataadag gar gagrchlaa shuu. ymiig yaj medeh uu geed boojgoitoi torson gejii shu

0  |  0
Top