Виртуалаар охин биеэ худалдах нь орлого олох энгийн арга болоод уджээ. Хуулийн талаас харахад эргэлзээтэй ч хилийн чинадад ийм зүйл олон болсон. Саяхан “Sinderella Escorts” веб сайтад Азербайжаны модель Махбуба Мамедзаде бүртгүүлжээ. Тэрбээр охин биеэ 100 мянган еврогоос багагүй үнээр зарах төлөвлөгөөтэй байгаа аж.
Махбуба нь Азербайжаны эрэлттэй моделиудын нэг юм. Тэрбээр одоо Туркт ажиллаж амьдарч байгаа аж. Бүсгүй “Brave Model Management” агентлагтай хамтран ажилладаг ч ажлын хөлс нь мөрөөдлөө биелүүлэхэд нь хүрэлцдэггүй байна. “Ээж минь бүгдийг миний төлөө хийсэн. Харин одоо миний ээлж. Ээж минь надаар бахархаасай гэж хүсч байна. Моделиор ажиллаад би байшин худалдаж авч чадахгүй байна. Иймээс энэ шийдвэрийг гаргасан” гэж Махбуба Мамедзаде ярьжээ.
Махбуба ээжтэйгээ хамт дэлхийгээр аялахыг хүсдэг гэнэ. Мөн байшин худалдаж авч, АНУ-д очиж моделийн карьераа үргэлжлүүлэх мөрөөдөлтэй аж. Мөнгө үлдэх юм бол Азербайжандаа тэнэмэл амьтдыг амьдруулах газар байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
“Sinderella Escorts” веб сайт моделийн охин биеийг худалдаж авах үйл явцыг хянах аж. Мэргэжлийн эмч нар Махбубаг онгон гэдгийг баталж, модель бүсгүй худалдан авагчтайгаа Германд уулзахаар болжээ. Уулзаад худалдан авагч нь бүсгүйг онгон эсэхийг хувийнхаа эмчээр дахин шалгуулах аж.
Сэтгэгдэл ( 10 )
Hen.itgehgui.yum
Энэ сайт дээр нэг Бразил охин төрсөн ядуу тосгоны төлөө биеэ үнэд хүргэж Японд зарсан бараг сая доллар байсан болов уу
ene yanhan tgeed ongon u?
Hvvhnvvdiig biee vnel gej urialaad bgaa wm uu?Esvel eniig ih baatarlag vil yavdal baharhaad bgaa wm uu?Ene sonin hevleld hevleliin bodlogo gej bna uu?Erchvvd ni solongos kino vzseer bgaad em shinjtei,baahan mungu yarisan,ih deed surguulid sur nertei etseg ehee holgoson wmnuud,hvvhnvvd ni mungu l zuhuij bval hentei ch hamaagvi gesen bodoltoi bolchihson bgaa biz dee?Ene novshiin baidlaas garahgvi bol udahgvi bid busdyn haraat bolno shvv
Болжээнээ.хэнд ч хэрэггүй нэг шөнийн хувийн дурсамжаас дэлхийн од шууд болчих аргагүй л орчин үеийн арга мөн.Болж өгвөл залуухан баян хүнтэй юу яагаарай гэж ерөөсүгэй мусулман охин минь.
bayr dargaas zeel
mongotoi bol avah ymsan