Тендер будлиантуулсан алба хаагчийг ажлаас нь чөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 27

Төрийн шат шатанд тендер будлиулсан, тендерээр бэлээ зузаалдаг нөхөд үеийн үед байсаар ирсэн. Харин сүүлийн үед У.Хүрэлсүхийн Засгийн газраас энэ хууль бус үйлдэлд анхаарал хандуулж, улмаар шат шатандаа хариуцлагын тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаа юм. Тэгвэл энэ удаад тендер будлиулсан анагаахын салбарын нэгэн этгээдийг ажлаас нь чөлөөлсөн байна. Мэдээллийг дэлгэрэнгүй хүргэхэд,

“Жайка -гийн буцалтгүй тусламжийн хүрээнд Япон-Монголын сургалтын эмнэлгийн барилгын ажил 2016 оны дөрөвдүгээр сараас эхлээд байгаа  билээ. Тус эмнэлгийн барилга захиалагч нь  БСШУСЯ болон АШУҮИС бөгөөд Японы зөвлөх компанитай барилга захиалагчийн хооронд гэрээ байгуулагдаж, барилгыг 2018 оны аравдугаар сарын 31-нд хүлээлгэж өгөхөөр гэрээнд заасан. Барилгын ажлын үе шатуудыг гэрээ байгуулсан талууд хоорондоо тухай бүрт магадлан хянаж байгаа юм.

Одоогийн байдлаар дээрх хугацаанд барилгыг хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа гэдгийг “Жайка”-гийн зүгээс албан ёсоор мэдэгдээд буй. Гэтэл яг ийм эгзэгтэй үед АШУҮИС-ийн Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хуулийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх;төрийн ашиг сонирхлыг дээдлэх зарчмыг зөрчиж  ””Хай ресурс”” ХХК –тай үгсэн хуйвалдаж 358 сая төгрөгийн тендерийн гүйцэтгэлийн баталгааг хуурамчаар үйлдэж, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах, тендертэй холбоотой дүрэм журмыг зөрчиж улсад онц их хэмжээний хохирол учруулаад байгаа аж.  

Тэрбээр эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж  2015- 2018 он хүртэлх тендер худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулахгүй цөөн тооны компаниудад давуу эрх олгож өөрийн дураар аашилж байсан нь холбогдох баримт бичгээр нотлогдсон  тул түүнийг албан үүргээс нь саяхан чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. Мөн Ц.Батхуяг нь хэдхэн хоногийн өмнө ажлын байран дээрээ архидан согтуурч бусдыг хэл амаар доромжилсон зүй зохисгүй үйлдэл ч гаргажээ.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочдууд(202.179.26.146) 2018 оны 08 сарын 27

Гомо Мөнхөө ах хүнтэй сууж, эхнэр авах болоогүй юм байх даа.

0  |  0
Irgen(202.126.88.57) 2018 оны 08 сарын 27

Baatar ta Tsogzolmaa saidaas Iphone avch, Tsolmongiin munguur amaa tagluulagsdiin neg uu?

0  |  0
Ajiltan(103.26.195.242) 2018 оны 08 сарын 27

Tegeed 7 sard ajlaas ni chuluulsun hund ajliin bair baih uu? Ter hunii haana, hentei arhi uuj ni Ali hesgiin hamaagui bolson, Tsolmon guai!!!!!!! Zugeer l hiij chadah yum baigaa bol hiigeed, baihgui bol duugui bai. Esvel uurt ni onogdson ni bagadsan baih daa. Anagaahtai holbootoi buh tender Bolovsroliin yam hariutsaj, Tsogzolmaa said zohitsuulah bolood udaj baigaa daa.

0  |  0
Barilgachin(103.26.195.242) 2018 оны 08 сарын 27

Songuuliin uer munguu tuluud odoo alban tushaald hurch baigaa MAN-tai adil l yum baina shuu dee. Zahirliin uureg guitsetgegch Tsolmon ingej tulburuu uridchilj hiigeed suudald suugaa biz, gaihmaar hereg bish. Barilgiin company erhbish uurgiin daguu ajlaa hiij taarah baih. Yum bolgonoos buruu baihaa boli Tsolmoon, chichirch namiin dargiinhaa umnu nus, nulimsaa baran baij, Tsogzolmaataigaa huivaldan baij uureg guitsetgegch bolchohood hiih ajil alga uu?

0  |  0
Томруулдаг шил(103.26.193.141) 2018 оны 08 сарын 27

Жижигхэн жараахай л байна оо. Жаахан том хулгайч гардаад хөөрцөглөөч дээ.

0  |  0
Zochin(103.26.195.93) 2018 оны 08 сарын 27

Ингээд л болоо юу? Тэр их хохирлыг хэн хэдий хугацаанд барагдуулах вэ?

0  |  0
Зочин(182.160.0.171) 2018 оны 08 сарын 27

сургуулиудн санхүү, аж ахуйн албанд иймэрхүү нөхөд цөөнгүй, ялангуяа бараа материалаар хангах, шинэ тоног төхөөрөмж авах, барилгын засвар нэрээр улсын хөрөнгөөр туйлсан шүү

0  |  0
Бодон Гомбо(66.181.161.76) 2018 оны 08 сарын 27

Гохь нь, уйлдэл дээрээ баригдсан иймэрхуу хог шааруудыг зайлуулах л хэрэгтэй

0  |  0
Top