Есдүгээр сарын 03-ний өдөр эхний цагийн хичээл Хүний эрхийн түгээмэл тунхаглалын сэдвээр эхэлнэ.
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотой өнөөдөр Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас /БСШУСЯ/ мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд яамны сайд Ц.Цогзолмаа болон холбогдох ажлын албаны дарга нар оролцсон юм. Хурлын үеэр сайд Ц.Цогзолмаа хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын үр дүнг мэдээлж, салбарын цаг үеийн болон тулгамдсан асуудлуудад тайлбар өглөө.
Тэрбээр “2018-2019 оны хичээлийн жил БСШУСЯ-ны хувьд Монгол Улсын 2016-2020 оны Засгийн газрын үүрэгт ажлын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал жил гэж үзэж байгаа юм. Тиймээс энэ хичээлийн жил мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаасаа бид маш их ачаалалтай ажиллахаар зэхэж байна. Нөгөө талаасаа хэрэглэгчид буюу нэгдүгээр ангид орж буй хүүхдүүд мөн их дээд сургуульд элсэгчид илүү их өссөн байгаа юм. Ерөнхийдөө боловсролын салбарт шийдэх асуудлууд их байна. Нэг зүйл тодруулахад, хичээл амрах үеэр хөлбөмбөгийн талбайд хүүхдийн амь эрсэдсэнтэй холбоотой энэ жил хичээл эхлэхээс өмнө сургалтын орчны аюулгүй байдлыг шалгаж, анхаарал хандуулан ажилсан” хэмээв.
2018-2019 оны хичээлийн жилд Сургуулийн өмнөх боловсролын 1435 цэцэрлэг, Ерөнхий боловсролын 814 сургууль есдүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна. Энэ онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 25 цэцэрлэг, мөн тоотой дүйцэхүйц ерөнхий боловсролын сургууль шинээр ашиглалтад орсон бөгөөд энэ хичээлийн жилээс хэвийн үйл ажиллагаагаа явуулах юм. Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл энэ сарын 20-30-ны хооронд үргэлжлэх бөгөөд зөвхөн 2012 онд төрсөн хүүхдийг сургуульд оруулах ажээ. Мөн есдүгээр сарын 1-нээс Бага ангийн багш, цэцэрлэгийн багш, соёл урлагийн салбарын ажилтны албан тушаалын зэрэглэл ахиулах, ахиулсан дүнгээс 8 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлээд байгаа юм. Түүнчлэн 2018-2019 оны хичээлийн жил есдүгээр сарын 01-ний Бямба гарагт нээлтээ хийх бөгөөд есдүгээр сарын 3-ний өдрийн эхний цагийн хичээлийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын сэдвээр зохион байгуулна.
Сургуулийн өмнөх боловсрол дахь статистик мэдээллээр
• 2018-2019 оны хичээлийн жилд нийт 1435 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Төрийн өмчийн 889 (үүнээс 27 нь төмөр замын харьяа хүүхдийн цэцэрлэг), хувийн 546 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бэлтгэл хангаад байгаа нь өмнөх оноос төрийн өмчийн цэцэрлэг 25-аар, хувийн хэвшлийн цэцэрлэг 8-аар тус тус нэмэгдсэн дүнтэй байна.
• 2018 онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 25 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 3185 нэмэгдэх бөгөөд үүнээс есдүгээр сарын 1-ний өдөр төрийн өмчийн 13 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, орны тоо 2085-аар нэмэгдэж байна. Урьдчилсан мэдээгээр 260000 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана.
• Сургуулийн өмнөх боловсролын салбарт нийт 27172 багш, ажиллагчид ажиллаж байгаагийн 28.5 хувь нь буюу 7745 нь үндсэн багш байна. Мөн 6970 туслах багш, 1307 эрхлэгч, 606 арга зүйч ажиллана.
• Мэргэжлийн багшийн хангалт 95.7 хувьтай байна.
- ЭНЭ ОНД 16 СУРГУУЛЬ, 24.4 МЯНГАН СУРАГЧ НЭМЭГДСЭН -
2018-2019 оны хичээлийн жилд:
Ерөнхий боловсролын 814 (төрийн 660, хувийн 154) сургуульд нийт 597.2 мянган суралцагч суралцана. Нийт сургуулийн 69.2 хувь буюу 563 нь хөдөөд, 30.8 хувь буюу 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулна.
Нийт суралцагчдын 55.9 хувь болох 333.8 мянга нь хөдөөд, 44.1 хувь буюу 263.4 мянга нь нийслэлийн сургуульд тус тус суралцана.
Өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад сургуулийн тоо 16-аар, суралцах хүүхдийн тоо 24.4 мянгаар нэмэгдэнэ.
Урьдчилсан тооцоогоор 1 дүгээр ангид 76.4 мянган хүүхэд элсэн орно. Үүнээс Улаанбаатар хотод 35.4 мянган хүүхэд элсэнэ. 1-р ангид элсэгчид өнгөрсөн оныхоос 8.2 мянгаар нэмэгдэнэ. Харин 10 дугаар ангид 39.4 мянган хүүхэд дэвшин суралцана (9 дүгээр анги төгсөгчдийн 87.7 хувь үргэлжлүүлэн суралцана)
Хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд нийт 30.0 мянган багш ажиллана. Тэдний 27.3 мянга нь төрийн өмчийн сургуульд, 2.7 мянган нь хувийн өмчийн сургуульд тус тус ажиллана.
- ДОТУУР БАЙРНЫ ТӨЛБӨР 400000-1100000 ТӨГРӨГ -
§ 2017-2018 оны хичээлийн жилд ээд боловсролын 96 сургуульд 155.248 оюутан суралцсанаас төрийн өмчийн 18 сургуульд 89.473 оюутан, хувийн өмчийн 75 сургуульд 65:628 оюутан, гадаадын их сургуулийн салбар 3 сургуульд 147 оюутан тус тус суралцсан. 2018-2019 оны хичээлийн жилд 30.000 гаруй суралцагч шинээр элсэх урьдчилсан судалгаатай байна.
§ 2017-2018 оны хичээлийн жилд дээд боловсролын сургалтын 96 байгууллага ажилласнаас 36.5 хувь нь их сургууль, 54.2 хувь нь дээд сургууль, 6.3 хувь нь коллежийн ангилалд багтаж, 3.1 хувь нь гадаадын салбар сургууль байсан бол 5 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлаж, 5 сургууль бусад сургуультай нэгдээд байна. Өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад их дээд сургуулийн тоо 10 хувиар буурлаа.
§ Дээд боловсролын сургалтын байгууллагуудад нийт 12705 хүн ажиллаж байгаагийн 6724 буюу 52.9 хувь нь үндсэн багш эзэлж байна. Нийт ажиллагчдын 62.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Дээд боловсролын салбарын нийт хүний нөөцийн 68.0 хувийг сургалтын байгууллагын үндсэн чиг үүргийн, 32.0 хувийг бусад ажилтан, ажилчид бүрдүүлж байна.
§ Оюутны инноваци санааг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн бие даасан тогтолцоог хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор “Орлоготой оюутан хөтөлбөр” хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтэд 8450 оюутан, 980 оюутан дадлагажуулах, чадваржуулах ажилд, 810 оюутан бизнес-инкубатор, гарааны бизнесийн хөдөлмөр эрхлэлтэд хамрагдсан ба 6320 оюутныг цагийн болон үндсэн ажлын байранд зуучилсан байна. Энэ хичээлийн жилд хөтөлбөрийг хэрэгжилтийг нэмэгдүүлнэ.
§ 2017-2018 оны хичээлийн жилийн байдлаар 14,841 суралцагч дотуур байранд суусан. Дотуур байранд амьдарч байгаа суралцагчдын 13,640 (94.9%) нь өөрийн сургуулийн, 738 (5.1%) нь бусад сургуулийн дотуур байранд сууж байна. Дотуур байрны төлбөр жилийн 400000-1100000 төгрөг байна.
§ 2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх оныхтой харьцуулахад дунджаар 10-15 хувь өссөн байна.
- ЕБС-Д 180 НЭРИЙН СУРАХ БИЧИГ ХЭРЭГЛЭНЭ -
Үүнд казах хүүхдэд зориулан орчуулсан 23 нэрийн, казах хэл, уран зохиолын 9 нэрийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан 16 нэрийн сурах бичиг байна.
Бага ангийн сурагчдыг 100%, дунд ахлах ангийн сурагчдын 40 хүртэл хувь буюу төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатай хүүхдүүдэд сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулж буй зохицуулалт хэвээр үргэлжилнэ.
Дээр дурьдсан хувь хэмжээгээр сурах бичиг сургуулийн номын санд байх нөхцөлийг тогтвортой хангахын тулд жил бүр сурах бичгийн нөхөн хангалт хийж байна. Энэ жилийн тухайд бага ангийн 38 нэрийн, дунд ангийн 7 нэрийн, ахлах ангийн 20 нэрийн, казах хүүхдүүдэд зориулсан 32 нэрийн нийт 97 нэрийн 1,6 сая ширхэг сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэн нийлүүлж байна. Энэ онд 21 нэрийн сурах бичгийг шинэчилж, сургалтад ашиглана.
Б.Амирдаа
Эх сурвалж: www.ZINDAA.mn
Сэтгэгдэл ( 6 )
tsogzolmaa said aa ta sogtuu oyutnuuddaa arga hemjee abaach ee
Жинхэнэ зальтай мэдлэг тааруу сайд юм байна. Ховдын сургууль арай гэж тегссен авгай чадахгуй ээ
Боловсролын яамны 60 тэрбумынхан суужээ. Харж авлаа.
Saidiin hajuud suuj b.gaa abgai turiin alba haagch ym uu. Gudamjind ym zardag hun ym uu.Har chilee abahgui. Maniig ajillaj baihad turiin albanii soel gedeg ym b.san daa.
Сургалтын агуулга чанар сайжраагүй байхад сургалтын төлбөр нэмж болохгүй
ymarch chamjgui huviin ih deed surguuliudiig boliulmaar bna.zugeer l mungu olj bayjih gesen hend ch hereggui huviin surguuliudiig bugdiig n haah heregtei.tugsuud ajil mergejildee gologdood diplomtoi hudaldagch hamgaalagch nar l bolj bna.ar geriihend n ch hereggui surguuliin tulbur tuluh hund bga.zugeer oyutan nertei heseg buleg huuhduudees tatvar avch bga gazruud.hend ch hereggui huviin deed ih suruuliudiig haaj chadah honshoortoi said bna uu?