ОХУ-д осолдсон автобусанд 14 монгол иргэн зорчиж явжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 08 сарын 27

Энэ сарын 23-ны өдөр ОХУ-ын Алтайн уулын замд микроавтобусаар зорчиж явсан 14 монгол иргэн осолдсон тухай ТАСС агентлаг мэдээлсэн байна.

Алтайн Чиг-Даваа буюу Чике-Таман гэх газраар Истана маркийн микроавтобусанд манай улсын 14 иргэн зорчиж явсан бөгөөд тээврийн хэрэгслийн тормоз ажиллагаагүй болсны улмаас осол гарсан гэх урьдчилсан дүгнэлтэд хүрчээ. Өнөөдрийн байдлаар осолдсон иргэдийн тавынх нь биеийн байдал маш хүнд байгаа талаар орон нутгийн яаралтай түргэн тусламжийн эмнэлгээс мэдэгдээд байгаа аж.

Эх сурвалжийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү

Б.ЦОГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top