Үнэртэй ус түрхэхдээ гаргадаг дөрвөн алдаа

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 27

  Бид үнэртэй ус түрхэхдээ зарим зүйлийг анзаардаггүй. Үүнээс болж үнэртэн тань хүссэнээс өөрөөр үнэртдэг байна.

1. Үнэртнээ хуурай арьсан дээрээ түрхэх

Үнэртнийг чийгшүүлэгч лосьоныхоо дараа шууд түрхэх нь дээр. Ингэж түрхсэн ус үнэрээ удаан хадгалдаг.

2. Гэрээсээ гарахын өмнө түрхдэг бол

Бүх хувцсаа өмсч, гоёж аваад үнэртэй усаа цацаад гэрээсээ гүйн гардаг бол ингэх хэрэггүй. Үнэртэн тань арьсанд 10-15 минут болж байж шингэх ёстой. Ингэж байж зөв үнэрээ гаргаж, удаан тогтоно.

3. Үнэртэй усаа бугуйндаа түрхэх

Үнэртнийг хүзүү, энгэр, чихний ардаа түрхэх нь илүү дээр. Бас үсэндээ түрхэх нь илүү тансаг. Харин бугуйндаа түрхэх нь өвлийн цагт бүр ч хэрэггүй.

4. Шүршүүрийн гель тань буруу бол

Үнэртэй усныхаа жинхэнэ үнэрийг гаргая гэвэл шүршүүрийн гель тань хэт хурц үнэргүй байх ёстой.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.8) 2018 оны 09 сарын 20

өөртөө л үнэртэхээр түрхвэл таарна, бусдын амьсгалах агаарыг бузарлах хэрэггүй

0  |  0
Top