Бичил уурхайчдыг сургалтад хамруулан, зөвлөмж хүргүүлжээ

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Төрийн хяналт-Иргэн таны төлөө” сарын аян өрнүүлж байна. 

Энэ хүрээнд бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байгаа иргэн, нөхөрлөл болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад хүүхдийн хөдөлмөрийн талаарх сургалт зохион байгуулж хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, аюулгүй байдлын талаар улсын байцаагчийн зөвлөмжийг хүргүүлэв.

Түүнчлэн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын урьдчилан сэргийлэх хяналтын хүрээнд бүх сум болон аймгийн төвийн сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн захирал эрхлэгч нарт улсын байцаагч нарын хамтарсан зөвлөмж хүргүүлжээ.


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page