АНУ-ын алдартай сенатчдын нэг Жон Маккейн энэ сарын 25-нд 82 насандаа таалал төгссөн билээ. Түүнийг оршуулах ёслол ирэх сарын 2-нд болох гэнэ. Тэгвэл Жон Маккейны эхнэр Синди Маккейн нөхрийнхөө АНУ-ын сенат дахь суудалд сууж магадгүй байгаа аж. Энэ талаар “The New York Times” сонин мэдээлжээ. Жон Маккейны суудалд суух хүнийг түүний төлөөлж байсан Аризона мужийн захирагч Даг Дьюси сонгох ёстой юм. Захирагч одоогоор Маккейны суудалд хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлээд байгаагийн нэг нь улстөрч агсны эхнэр юм байна.
Сенатын суудалд Синди Маккейнаас гадна Аризона мужийн сенатч асан Жон Кайл болон тус мужийн төлөөлөгчдийн танхимын хоёр экс гишүүн байгаа аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
Монголчууд шиг үхсэн нэгнийхээ оронд эхнэр, хүүхдийг нь суулгадаг нүүдэлчдийн уламжлал гэж юу байсан юм. АНУ иргэд төрөө хүндлээд чадвартай хүнийг суулгадаг. Ямар угсаа залгамжлах хаан ширээ биш.