ВАН И: Баруун таван аймагт ТАВАН САЯ ЮАНийн тусламж үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 28

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад гурван өдөр айлчиллаа. Тэрбээр ирэх онд мөн Д.Цогтбаатар сайдыг БНХАУ-д айлчлахыг урьсан юм.

Тэрбээр хоёр талын худалдааг нэмэгдүүлж 10 тэрбум долларт хүргэхэд зорьж ажиллахаар хэлэлцэж, "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл"-ийн нээлтэд оролцлоо.

Мөн Замын-Үүд-Эрээний бүсүүдийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцжээ.

Түүнчлэн уул уурхайгаас бусад салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хоёр улсын Гадаад хэргийн сайд санал нэгдсэнээ мэдэгдсэн юм.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчлалын хоёр дахь өдрөө Увс аймагт ажиллаж, баруун таван аймгийн удирдлагатай махны экспортыг сэргээх, боомтын чадавхийг сайжруулах, түүхий эдийг гүн боловсруулах тухай болон бусад асуудлаар ярилцаж тохиролцоонд хүрсэн байна. Мөн таван сая юанийн тусламж үзүүлэхээ амалсан нь түүний айлчлалын бас нэгэн өгөөжтэй зүйл байлаа хэмээн судлаачид үзэж байна.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.140.77) 2018 оны 08 сарын 28

MANJUURIIG ULS BOLOHOOS OMNO DORNODIIG HYATDAAS HAMGAAL

0  |  0
zojin(103.229.121.211) 2018 оны 08 сарын 28

manai said darga nar hunii umnu 5 ug helj jaddag boloh heregtei bn battulga tsogtbaatar tsogzolmaa

0  |  0
ЖЕНКО(202.179.24.6) 2018 оны 08 сарын 28

АЛНА ДАА ЯЛНА ДАА.

0  |  0
Top