ШӨХТГ: “М-Си-Эс Кока Кола” компаниас хоёр зөрчил илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 28

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зарим хяналт, шалгалттай холбоотой мэдээллийг өчигдөр хүргэлээ.

“Моннидер” компаниас ирүүлсэн гомдлын дагуу “М-Си-Эс Кока Кола”, “Номин тав трейд”, “Скай хайпермаркет” компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийж, хоёр зөрчил илрүүлсэн тухай ШӨХТГ-ын дарга Б.Лхагва мэдээлэл хийх үеэрээ танилцуулсан юм.   

Зөрчил-1

 “М-Си-Эс Кока Кола” компани нь “Номин тав трейд”, “Скай хайпермаркет”, “Моннидер” компанитай тус тусад нь худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байжээ. Уг гэрээнд “М-Си-Эс Кока Кола” өөрийн үйлдвэрлэдэг болон импортоор оруулж ирдэг ундаа, ус, жүүс зэрэг шингэн хүнсний бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн саналыг дээрх сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН хэрэглэгчдэд хүргүүлж, жижиглэнгийн үнийг дагаж мөрдөхөөр тохиролцсон байна.

Зөрчил-2

“Номин тав трейд”, “Скай хайпермаркет” компанитай сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа гуравдагч этгээдэд “М-Си-Эс Кока Кола” бараа бүтээгдэхүүнээ илүү хямдаар нийлүүлэхгүй байхаар харилцан тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, нэр дурдсан компаниудаас бусад аж ахуйн нэгж байгууллагуудад “М-Си-Эс Кока Кола”-гийн шингэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хямд борлуулахгүй байх үүднээс ийнхүү гэрээ хийсэн байна.

Тус гэрээг байгуулснаараа дээрх компаниуд Өрсөлдөөний тухай хуулийн 11.1.1, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т тус тус “Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” хэмээн заасныг зөрчжээ. Иймд “М-Си-Эс Кока Кола”, “Номин тав трейд”, “Скай хайпермаркет”, “Моннидер” компаниудад 11 саяас 1 тэрбум хүртэлх төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Цаашид бусад аж ахуйн нэгжүүд мөн дээрх алдааг гаргаж, хууль зөрчихгүй байхыг ШӨХТГ-аас анхаарууллаа.  

ШӨХТГ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн наймдугаар сарын 1-нийг хүртэл 1396 албан бичиг, 202 хүний өргөдөл гомдлыг хүлээн авсан бөгөөд 122 хэрэглэгчийн 13,753,000 төгрөгийн хохирлыг газар дээр нь барагдуулсан байна.

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлсний 10 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан ирэх есдүгээр сарын 20, 21-нд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах сэдвээр зөвлөлгөөн зохион байгуулах бөгөөд 500 гаруй төлөөлөл оролцох ажээ.

Түүнчлэн ШӨХТГ-аас авч буй арга хэмжээг хүчтэй болгох үүднээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа тусган Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд энэ намрын УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх товтой байгаа талаараа мэдээллээ.  

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.26.193.142) 2018 оны 08 сарын 29

ШӨХТГ ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ ГАЗАР БАЙНА. ӨМНӨХ ДАРГА НАР НИЛЭЭДГҮЙ АЖИЛ ХИЙГЭЭД БАЙСАН. ЭНЭ ЭТГЭЭД ДАРГА БОЛСНООС ХОЙШ ШӨХТГ ГЭЖ БАЙГАА БИЛҮҮ ТАТАН БУУГДСАН ЮМ БОЛУУ ГЭЖ БОДОЖ БАЙСАН БАЙЖ Л БАЙГАА ЮМ БАЙНА .ШТГ ДУРААРАА ҮНЭЭ НЭМЖ БАЙГАА ҮЙЛДЭЛД ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ БАЙХГҮЙ ЮУ. ЭНЭ ДАРГА ГЭЖ ХЭЛГҮЙ ЮМ ШИГ ЭТГЭЭД БАЙНАА.

0  |  0
Бат(202.9.43.66) 2018 оны 08 сарын 29

Кола уусанаас цэвэр ус уусан дээр шүү дээ кола ундаа хүнийг дасгах донтуулах бодистой архичин гэлээ гэх шиг колочин болно

0  |  0
zochin(150.129.140.77) 2018 оны 08 сарын 28

sahargui pepsi

0  |  0
ха ха(202.9.40.146) 2018 оны 08 сарын 28

Яагаад л жалга довны үзлээр хандан үгсэн хуйвалдаж үхэртээд байгаа муухай шуналтай үхэр адгууснууд вэ!!??? Дээрхи компаний удирдлагууд олон жил удамшсан генээ даган хѳдѳѳ гарч малаа малла. Мал дагавал ам тосдоно шүү дээ. Хѳдѳѳ амьдарч жалга довныхоо үзлээр үгсэн хуйвалдаж адгацгаа! Та нар хэзээ ч бизгестйг сонгодог утгаар нь хийж чадахгүй. Учир нь Монгодчууд бид малчин ард түмэн!

0  |  0
cc(202.170.68.38) 2018 оны 08 сарын 28

manai coca cola gej nuli saahar german CC -g haritsuulj uzmeer um Mongolchuudiig horduulj bgaa MCE

0  |  0
cc(202.170.68.38) 2018 оны 08 сарын 28

manai coca cola gej nuli saahar german CC -g haritsuulj uzmeer um Mongolchuudiig horduulj bgaa MCE

0  |  0
Shanaa(99.70.235.30) 2018 оны 08 сарын 28

Ene shuh iin darga gej ulaan hatsartiin bugs doloogch

0  |  0
зочин(43.228.130.71) 2018 оны 08 сарын 28

бөгс долоогчоо битгий бөгсөө долоо өөрт чинь муу хүмүүсийн бичсэн юмыг битгий устга ойлгов уу

0  |  0
Top