Данийн хатан хаан II Маргретегийн үеэл Камилла Русенборг утсаар танилцдаг “Tinder”-ээр дамжуулан танилцсан тогооч эртэйгээ гэрлэжээ. Тэдний хурим энэ сарын 26-нд Данид болсон байна. 45 настай гүнгийн ахайтан Камилла Русенборг, шеф-тогооч Айван Оттсен нар 2017 оны хавар танилцжээ. Тэр үед Камилла анхны нөхрөөсөө салсан байсан аж. Тогооч эрэгтэй нь Камиллад “Tinder”-ийн харуулсан анхны эрэгтэй байсан гэж бүсгүй ярьжээ. “Ингэж танилцах арга нь хөнгөмсөг байж болох ч надад үр дүнгээ өгсөн” гэж Данийн хаан ширээ залгамжилж ч болох байсан Камилла ярьсан байна.
Хосууд хурдан дотносч, жилийн дараа гэхэд Айван Камиллад гэрлэх санал тавьжээ. Камилла анхны гэрлэлтээсээ дөрвөн хүүхэдтэй бол Айван нэг охинтой гэнэ. Бүх хүүхэд нь тэдний хуримд оролцсон байна.
Камилла Русенборг нь Данийн хатан хаан II Маргретегийн үеэл ах, гүн Кристиан Русенборгийн охин юм. Энэ эрэгтэй нь Данийн хаан ширээ залгамжлах хүмүүсийн нэг байсан билээ. Гэвч хааны ордны зөвшөөрөлгүйгээр энгийн иргэнтэй гэрлэж уг эрхээ хасуулжээ. Камилла ч мөн өв залгамжлагчдын нэг байж болох байв.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
shudarga hairaar gerlex yamar saihan gegeen yum be .. altnii magnatiin oowor damjijgcn busgyicnuud yu boddog bol..