Цалин нэмлээ, үнэ өслөө

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 30

Цалин нэмлээ, үнэ өслөө. Өнгөрсөн 25 жил мөрдөгдөж ирсэн уриа энэ жил дахиад л биеллээ олов.  Багш нарын ажил хаялт, эмч нарын суулт, соёл урлагийнхны жагсаал гээд сүүлийн нэг жилийн хугацаанд Төрийн ордон руу хаягласан үгс ерөөс цалин нэмэх тухай л байсан. ОУВС-ийн тулгалтаас шалтгаалан цалин нэмэх боломжгүй гэж гэдийж байсан Засгийн газар долоо хоногийн өмнө дүрээ өөрчилж нүүрээ “нааш” нь харуулав. Багш, эмч, сувилагч, соёл, урлагийн ажилтнуудын цалин 8-30 хувиар нэмэгдэнэ. Гэхдээ баярлаад хэрэггүй. Өргөн хэрэглээний үнэ аль хэдий нь 150-200 төгрөгөөр өсчихсөн.

Үнэ өслөө

Засгийн ордноос цалин нэмэх сураг сонсогдсоноос ердөө тав хоногийн дараа томоохон зах, худалдааны төвүүдэд өргөн мах, талх гурилан бүтээгдэхүүний үнэ өсч эхлэв. Миний зах сүлжээ дэлгүүрийн бүх бараа чанараасаа шалтгаалаад 50-150, зарим тохиолдолд 200 төгрөгөөр нэмэгджээ.  Дэлгүүрийн зохион байгуулагчид үүнийг цаанаас тогтоосон үнэ бид мэдэхгүй гэж бухимдсан иргэдийн амыг таглаж байв. Номин, Сансар худалдааны төвд ихэнх бараа өмнөх үнээрээ байсан ч экспортын зарим архи, чихэр, шоколад, жимсний үнэ 50 төгрөгөөр, хүнсний ногооны үнэ 150 төгрөгөөр нэмэгджээ. Барс зах дээр худалдаалагдаж буй хүнсний ногооны үнэ 150-200 төгрөгөөр нэмэгдсэн байв. Чухамдаа ийм дүр зургийг Бөмбөгөр худалдааны төвөөс ч олж харна.  

“Энэ жилийн долдугаар сард хэрэглээний үнийн индекс өмнөх оныхоос өссөн шалтгаан нь зуншилт тааруу байсан, бороо хур элбэг байсантай холбоотой. Тухайлбал махан бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт инфляцын 1.8 хувь, бензин 0.8 хувь, согтууруулах ундаа 0.5 хувийг эзэлж байгаа”гэж Монголбанкны Судалгаа статистикийн газрын захирал Д.Ган-Очир ярьсан юм.

Цалин нэмсэн, нэмээгүй, эдийн засаг хямарсан, хямраагүй, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурсан, буураагүй хамаагүй өсч л байдаг бензин шатахууны үнэ энэ удаагийн “айлгах төлөвлөгөө”-г тойрч гарсангүй.

“Магнай Трейд” компанийн зургадугаар бичил хороолол, 25-р эмийн сан, Гранд-Плаза орчмын салбарт “АИ-92” шатахууныг 1830 төгрөгөөр, “АИ-95” төгрөгөөр, дизель түлш 2150 төгрөгөөр борлуулж байв.

Харин” Петровис” компанийн 13 дахь уулзвар, Чингисийн өргөн чөлөө, Тасганы овооны салбарт “АИ-92” шатахууныг 1820 төгрөгөөр, “АИ-98”-г 2280 төгрөгөөр, “АИ-95”-г 2120 төгрөгөөр, дизель түлшийг 2160 төгрөгөөр борлуулж байлаа.

“Сод Монгол” группийн Нарны зам дагуу байрладаг хоёр ч ШТС, Тасганы овоо дахь салбарт  “АИ-92” шатахууныг 1820 төгрөг, “АИ-95”-г 2080 төгрөг, дизель түлшийг 2100 төгрөгөөр борлуулж байв. Хэдийгээр салбар яамны зүгээс наадам өнгөрснөөс хойш 20-30 төгрөгөөр нэмсэн гэж байгаа ч наадмын өмнөхөн 90-120 төгрөгөөр нэмэгдсэн шатахууны үнэ ердөө сарын дараа дахин 20.-30 төгрөгөөр нэмэгдэв.  Ийнхүү 2018 он гарснаас хойш гурван ч удаа шатахууны үнэ нэмэгдлээ.

“Энэ удаагийн үнийн өсөлтийг цалин нэмэгдэхтэй холбоотой гэж яг таг тайлбарлаж болохгүй. Бид компанийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Бид хуульд оногдсон эрх хэмжээнийхээ хүрээнд л ажиллана. Нэмэхийг нь болиулах, нэмэхээс нь өмнө хязгаарлах эрх байдаггүй. Шаардлага хүргүүлдэг, торгууль ногдуулдаг” гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга Н.Бямбадорж ярьсан юм.

Цалин нэмлээ

Монгол Улсын Засгийн газар ОУВС-н өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсаны дараа 2016 оны сүүлээр нэг, 2017 онд хоёр удаа шатахууны онцгой албан татварыг бууруулах шийдвэр гаргасныг 2017 оны аравдугаар сард буцаан нэмэгдүүлэх талаар тусгасан байв. Энэ оны эхээр буюу 2018 оны нэгдүгээр сард шатахууны үнэ нэмэгдэж, үүний дараа Засгийн газраас албан татварыг ч тэглэх шийдвэр гаргаж байлаа.

Оны сүүлээр ч, оны эхэнд ч багш, эмч, соёл урлагийн ажилтнууд цалин нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт удаа дараа хүргүүлж байв. Аравдугаар сарын сүүлээр багш нар ажил хаях гэж оролдож, урлагийн аижлтнууд ч цалингаа нэмэгдүүлэхийг шаардан лоозон барьж жагсаж амжсан. Ажил хаяхаас хэдхэн цагийн өмнө Засгийн газраас гурван талт уулзалт зохион байгуулж, нэг удаад 300 мянган төгрөгийн урамшуулал төрийн албан хаагчдад олгохоор болж асуудал намжив. Гэвч дөрөв, тавдугаар сард эмч, сувилагчид талбай дээр жагсан Засгийн газрыг үүргээ биелүүлэхийг шаардсан. Эмч нар ажил хаяхаа зарлаж төрийн нуруунд “хутга” тулгасны дараахан нэг удаа хэлэлцээрийн ширээний ард суусны эцэст ийнхүү цалин нэмэгдэх шийдвэр гарлаа.

“Эхний байдлаар бид ирэх онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 220 орчим тэрбум төгрөг байхаар төлөвлөж байна. Ямар ч байсан бид цалин нэмэх асуудал дээр бат зогсоно. Үүнтэй холбогдуулан ОУВС-ын зөвлөмжөөр гаргасан хэд, хэдэн тогтоолыг хүчингүй болгож цалин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ярьж байлаа.

Багш сувилагчдын цалинг ажлын нөхцөл байдалтай нь уялдуулан 20-30 хувиар нэмж байгаа. Ирэх онд ч төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримталж буй аж. Тиймийн тулд төрийн бүх шатны албан хаагчдын ажлын нөхцөл байдлыг тогтоох судалгааг эхлүүлжээ.

Одоо яах вэ?

Яах ч үгүй. Засаг цалин нэмсэн. Худалдаачид үнээ нэмсэн. Үнийг төрөөс зохицуулах боломжгүй. ШӨХТ-т ч хуулийн эрх хэмжээ байхгүй. Торгууль тавьдаг, ниргэсний дараа л хашхирах байгууллага. Ийм л байсаар ирсэн. Цаашид ч ийм байна. Гэхдээ худалдаа эрхлэгчдийн зөвлөл, бизнесийн зөвлөл, худалдаа, аж үйлдвэрийн танхим, ажил олгогч эздийн нэгдсэн холбоо гэж байгаа бол тэдэнтэй Засгийн газар уулзах ёстой. Уулзаж байж ямар нэгэн шийдвэр гарна. Түүнийг нь худалдаа эрхлэгчид дагана. Чөлөөт эдийн засагтай, ардчилсан гэх тодотголтой ямар ч улсад байдаг шийдвэр. Төр, хувийн хэвшлийн түншлэл гэдэг нь ердөө л энэ. Аль нэгэн намд мөнгөтэй бизнесмен шургалах нь түншлэл бус. Харин зах зээлийн нийгэмд тулгарах бүх асуудлыг хамтдаа туулахын тулд энэ хоёр салбар оршин тогтнодог учиртай.

Одоо байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ШӨХТГ-с “Шунхлай”, “Сод Монгол” компаниудыг торгуулиа төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр шүүхэд өгөөд байна. Цаашид хэрхэхийг мэдэхгүй. Нэг жилд гурван ч удаа нэмээд байхад шийдэж чадаагүй байгууллага одоо энэ асуудлыг шийдэж чадахгүй л болов уу?

Эцэст нь нэгэн худалдаачны үгийг дайя. “Үнээ нэмсэн юм тэгээд юу гэж. Цалин нэмэгдэнэ гээ биз дээ” гэж...

Б.Аззаяа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.87.201) 2018 оны 09 сарын 03

цалин үнэндээ нэмээгүй зөвхөн энэ онд өгөх байсан 300 мянган төгрөгөө 4 сард нь хувааж өгч байгаан бналээ шүү сургаар үнээ нэмлээ гээд яахав дээ тэртэй тэргүй худалдан авах чадвар муудсан бараа чинь гүйхгүй лангууны хог болоод л хэвтэж байна биз нэмсэнч нэмээгүй ч юм чинь гүйхгүй шүү дээ наймаачдаа цалин нэмэгдээгүй 300 мянгаа хуваагаад өгч байгаа гэдгийг ойлгочих тэгээд л болоо шинэ сэргэг зүлй үнэндээ байхгүй шүү дээ

0  |  0
Зочин(64.119.19.70) 2018 оны 09 сарын 01

Угаасаа л тэгдэгшдээ. Одоо мэдэж байгаа малууд уу.

0  |  0
новшийн төр засаг(150.129.140.161) 2018 оны 09 сарын 01

Үхэр монголчуудтай юу ч ярихав дэ ийм улсууд яач ч өөдтэй амьдрахав дэ монгол орныхоо ногоог идэцгээе гээд туйлшраад байсан нөгөө ногоо нь хаданд гарсан үнэтэй хужаа ногоо чинь ногооны үнийг хямд барьж байдаг юм өөрсдөө сонголтоо хийгээд л авна биз тэнэг улс шүү өөрсдөөс нь болж байгаа юм та нарын ядуу амьдарч байгаа чинь.

0  |  0
Ард түмэн(202.126.89.142) 2018 оны 08 сарын 31

Одоо та 100,000 төгрөгөөр авч байсан бараагаа 180,000 төгрөгөөр авдаг болно. Цалин 15 хувиар нэмэгдэхэд худалдан авах чадвар чинь 80 хувиар буурлаа. Эндээс хэн хоживоо. ҮЭ-ийнхэн хожлоо

0  |  0
Ард түмэн(202.126.89.142) 2018 оны 08 сарын 31

Одоо та 100,000 төгрөгөөр авч байсан бараагаа 180,000 төгрөгөөр авдаг болно. Цалин 15 хувиар нэмэгдэхэд худалдан авах чадвар чинь 80 хувиар буурлаа. Эндээс хэн хоживоо. ҮЭ-ийнхэн хожлоо

0  |  0
Ард түмэн(202.126.89.142) 2018 оны 08 сарын 31

Одоо та 100,000 төгрөгөөр авч байсан бараагаа 180,000 төгрөгөөр авдаг болно. Цалин 15 хувиар нэмэгдэхэд худалдан авах чадвар чинь 80 хувиар буурлаа. Эндээс хэн хоживоо. ҮЭ-ийнхэн хожлоо

0  |  0
n(103.229.122.193) 2018 оны 08 сарын 31

zasaglalaa burmusun solihoos naash iim l bn 28 jil iim l blaa odoo bolnooo

0  |  0
зочин(202.9.43.192) 2018 оны 08 сарын 30

Худалдаачид хэвлэлийн хурал хийж Хүрэлсүхийг ирж уулзахгүй бол өлсгөлөн зарлана гэж сүрдүүлээд байгаа. Гахай шиг таргалсан цатгалан худалдаачид өлсвөл 100 хоног өл даана. Бид мэт нь 10 хоног ч даахгүй. Цалин нэмэр сургаар үнэ нэмдэг шимэгч паразит худалдаачид өлсөөд үхвэл үхнэ л биз. Тэд яасан гэж Ерөнхий сайдыг уулзая гээд байгаа юм. Үнийг бүр илүү их нэмэя гэх гээ юу. Шуналтай худалдаачдыг уулзах нь бүү хэл хөөгөөд явуулаарай Ерөнхий Сайдаа. Харин сургаар үнэ нэмдэгээ больсон цагт нь уулзвал уулз

0  |  0
Зочин(66.181.184.235) 2018 оны 08 сарын 30

Эдийн засгийн хууль. Орлого нэмэгдэхэд зардал өснө. Өөрийнхөө барааны үнийг нэмэхэд дараа нь өөрөө хэрэглээнийхээ эд зүйлийг нэмэгдсэн үнээр л авна. Цалин нэмэгдэхэд нөгөө талдаа барааны үнэ нэмэгдэнэ. Өөр яахийн. Үйлдвэрлэл явуулдаггүй, нэмүү өртөг үйлдвэрлэдэггүй, бүгд худалдаа наймаа эрхэлдэг улсад мөнгөн хөрөнгийн урсгал ингэж л явагдана

0  |  0
иргэн(202.179.24.22) 2018 оны 08 сарын 30

Цалингаа нэмүүлсэн нь сайхан л байгаа байх гэхдээ ардаа ямар их Хор уршиг дагуулж Бензин тос Өргөн хэрэглээний барааны үнэ өсгөхөд дэмжлэг үзүүлж Цалин Тэтгэвэр тэтгэмж нэмэгдээгүй хэсгээ хөлдөө чирж байгаагаа мэдэхгүй байна гэж үү МҮЭ ч гэсэн бусад Салбарийнхан болон Нийгмийн эмзэг бүлгийнхэнээ ялгаж л байдаг Бүгд л энэ Улс иргэд биз дээ

0  |  0
Ам доллар(202.131.228.20) 2018 оны 08 сарын 30

Ам долларын ханш өсөөд өөрсдөө үйлдвэрлэдэггүй бараагаа гаднаас авахаар үнэ өсөөд байна. Ам доллаын ханш яагаад өссөнийг бүгд мэдэж байгаа. Бидхий сонголт бидний үйлийн үр

0  |  0
хулхи бараа ба бренд(112.72.15.198) 2018 оны 08 сарын 30

хамгийн ядуу мөртлөө юмний үнэ нь байнга өсөж байдаг балай улс өссөөр байгаад азийн хамгийн брэнд барааны үнээр хулхины эд зүйлс худалдаж авдаг болсон бн

0  |  0
ха ха(202.9.40.10) 2018 оны 08 сарын 30

Зах зээлийн эдийн засаг гэдгийг нэмээд бай гэж ойлгодог үхэрнүүд шүү дээ манайхан...

0  |  0
Зочин(139.5.218.31) 2018 оны 08 сарын 30

АН МАНы буян заяа дэлгэрэг ээ...

0  |  0
dulama(202.9.41.26) 2018 оны 08 сарын 30

Unee barij chadahgyu zasgin gazrar yahch yim bile de une nemj bga humus torin tergunes ehleed tomcuul oorsdo une nemj bga tum bnaa

0  |  0
123(202.55.191.205) 2018 оны 08 сарын 30

1990 оноос хойш ”ЦАЛИН НЭМЛЭЭ, ҮНЭ ӨСДӨГ ” буруу тогтолцоо бий болсон шүү дээ .. Үүнийгээ сайхан нийгэм байгуулж байна гээд яриад байх юм даа... мэдэхгүй юм даа...

0  |  0
зочин(203.91.118.180) 2018 оны 08 сарын 30

төргүй улс............

0  |  0
Top