“Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч Э.Алтаннамар дээрэмдүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 30

“Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч энэ сарын 28-ны шөнө үл мэдэх этгээдүүдэд дээрэмдүүлжээ. Тэрээр оройн цагаар такси барихаар цагаан өнгийн приус-20 маркийн автомашинд суусан боловч, төд удалгүй нэгэн газар зогсон гурван этгээдийг суулгасан байна. Тэд хутга тулган Э.Алтаннамараас нэг сая  500 орчим мянган төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг нь дээрэмдэн авчээ.

Түүнийг хотоос зайдуу гэр хорооллын гудамжинд буулгахдаа нэг ширхэг тамхи, жолооны үнэмлэх болон такси бариарай хэмээн 10 мянган төгрөг чулуудан орхисон байна.

Энэ талаар Э.Алтаннамар “Шөнийн цагаар такси барихдаа машиных нь дугаарыг заавал харж байгаарай” хэмээн өөрийн сошл хуудаснаа анхааруулан бичжээ. Хэргийн тухай цагдаад мэдүүлсэн боловч арын номероо халхалсан байсан учир олдох эсэх нь тодорхойгүй гэв.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top