Катарын ханхүү Монголд ирж гэнэтийн бэлэг барина

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 30

  Катарын ханхүү Тамим бин Хамад бин Халифа Аль Тани ирэх сарын 2-нд Монголд ирж, боловсролын салбарт буцалтгүй тусламж үзүүлэх гэж байна. Түүний айлчлалтай зэрэгцэн энэ сарын 30-нд буюу өнөөдөр Катарын Хөгжлийн Сангаас тусгай төлөөлөгчид ирэх гэнэ. Тэд Монгол Улсын боловсролын салбарт үзүүлэх буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурах аж. Катар улс буцалтгүй тусламжийн хүрээнд Монголд 37 цэцэрлэг барьж, ирэх хичээлийн жилд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байгаа юм байна.

Исламын шашинтай орнуудын хамгийн залуу Эмирээр нэрлэгддэг 38 настай Тамим бин Хамад бин Халифа Аль Тани манай улсад хувийн онгоцоороо ирж, албан ажил амжуулахаас гадна аялаад буцахаар төлөвлөжээ.

Залуу Эмир Тамим нь 2013 оны зун түүний эцэг Хамад бин Халифа Аль Тани хүүгийнхээ төлөө засгийн эрхээс татгалзсанаар Катарын шинэ Эмир болсон билээ. Тамим бен Хамад Аль Тани өнгөрсөн долдугаар сарын 13-нд Москвад айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзан хөлбөмбөгийн ДАШТ-ийн финалын тоглолтыг үзсэн нь олны анхаарлыг татаж байсан юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top