Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах Төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнгөрөгч оны 11 дүгээр сард зохион байгуулсан билээ. Үүнийхээ хүрээнд хүүхдийн төлөө ажилладаг Төрийн болон Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах хүрээнд олон ажлыг зохион байгуулсан юм.
Тиймээс өнөөдөр Төрийн ордонд БСШУСЯ, Нийслэлийн Боловсролын газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл, мөнхүү УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Н.Оюундарь, гишүүн асан Г.Уянга, Хүний эрхийн комиссийн дарга Ж.Бямбадорж нарын олон төлөөллийг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр өнгөрөгч зургаадугаар сарын 28-ны өдөр тэдэнд өгсөн үүрэг даалгавраа шалгаж үнэлэлт дүгнэлт өглөө.
Тэрбээр хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэднийг хүчирхийллээс хамгаалах талаар олон удаагийн уулзалт зөвлөгөөн зохион байгуулсны эцэст үр дүнг харахаар статистик баримт огт буурахгүй байгааг уулзалтын эхэнд онцоллоо. Өнөөдөр хүүхдийн орчинд болохгүй зүйл байгааг Ерөнхийлөгчид ирүүлсэн тайлангаас харвал дийлэнх нь хүүхдийн сурах болон тоглох орчинд аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс сургууль цэцэрлэгт эрсдлийн үнэлгээ хийлгэх даалгавар өгсөн ч өнөөдөр зөвхөн 60 сургуульд эрсдлийн үнэлгээ хийсэн дүн гарсан бөгөөд ирэх сарын 10 гэхэд бүх сургууль цэцэрлэгийн эрсдлийн үнэлгээ гарна хэмээн БСШУСЯ-наас мэдээлсэн. Үүнээс гадна усанд автдаг цэцэрлэг, цахилгааны утас нь ил, галын аюултай сургууль цэцэрлэг ч цөөнгүй байгааг дурдав.
Аюулгүй орчны хүрээнд 70 гаруй цэцэрлэгийн тоглоомын талбай, бусад зүйлд шалгалт хийхэд шаардлага хангасан цэцэрлэг байгаагүйг ч энэ үеэр дурдаж байсан. Энэ бүхнийг сольж шинэчлэх хөрөнгө мөнгөний асуудал хүндрэлтэй байгааг салбар яамнаас дурдахад Ерөнхийлөгч ерөөсөө бүгдийг нь нэг мөр шалгаж дүгнээд цогц арга хэмжээ авахгүй бол болохгүй гэдгийг ч анхааруулж байлаа. Өнөөдөр тулгамдаж байгаа нэг зүйл бол Ерөнхий боловсролын сургуульд, тэр тусмаа бага ангид мэргэжлийн багш дутмаг байгааг онцлоод энэ тал дээр тодорхой үүрэг өгсөн байна. Харин БСШУСЯ энэ тал дээр тодорхой арга хэмжээ авч, өдгөө багшлах хүчний 90 орчим хувь нь мэргэжлийн багш нар байгаа, мөнхүү дунд мэргэжлийн боловсролтой боловсон хүчнийг хөрвүүлэн сургах арга хэмжээ авч байгаа тухай мэдээлэл өгсөн нь ганц шийдэж байгаа асуудал бололтой.
Мөн үеэр Ерөнхийлөгч хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авч ажиллах хүрээнд, 13 настай охин бусдад хүчиндүүлж амиа алсдан “Очир” төвийн үйл ажиллагааг хаах ёстой. Хүчирхийлэл бусармаг явдлын үүр уурхай болсон энэ буудал өргөтгөл хийчихсэн, караоке ажиллуулж байна, үүний үйл ажиллагааг зогсоох хэрэгтэйг анхааруулаад Ерөнхийлөгчөөс энд дурдагдсан зөрчлийг арилгах, арга хэмжээ авах, тодорхой бодлого боловсруулах хүрээнд нэг сарын хугацаа өгч үүрэгдлээ. Тодотгож хэлбэл, ирэх аравдугаар сарын 1-ний өдөр эргээд энэ танхимд уулзах тов зарласан. Мөнхүү тайланд дурдагдсан, авагдсан зүйл хангалтгүй бөгөөд орон нутгийн мэдээлэл алга байна, өгсөн үүрэг даалгаврыг салбарын яам огт биелүүлсэнгүй хэмээн БСШУСЯ-д сануулав. Ерөнхийлөгчөөс зарлиг гаргаж есдүгээр сарын 1-ний өдрийн хичээлийн эхний цагийг монгол хэл, түүхийн хичээлээр эхэлж байя гэсэн зарлиг гаргасан ч салбар яам маань хүний эрхийн чиглэлээр хичээл заахаар төлөвлөсөн байна гэдгийг ч хэлсэн.
Эцэст нь хүүхдийн төлөө ажилладаг Төрийн болон Төрийн бус олон байгууллага нэгэн зэрэг үүрэг аваад ярилцаад гардаг ч өөр өөрийнхөө дураар үйл ажиллагаа явуулж, нэгдмэл санаагүй байгаа нь үр дүнд хүрэхгүй байна гэлээ.
Н.Баатар
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 16 )
Ерөнхийлөгч ЗГ болон сайдуудад чиглэлөгөх санал тавих эрхтэй шууд үүрэг өгөх субект бишээ.Харин наад хахуулд идэгдсэн шүүгч ”прокоруруудаа үүрэг өгч хариуцлага тооцсон нь дээр байх .Саяханы цензүргүй яриаг үзээ байлгүй дээ.
Ерөнхийлөгч гуай эхлээд өөрөө хуулиа сахидаг болчих. Элдэв хууль зөрчсөн мэдэгдэл мэдээлэл тарааж, бусдыг дарамтлан шантаажлаж, гүтгэн доромжлуулдаг баг бригад студи ажилуулахаа зогсоо. Төсвийн мөнгө халааслах элдэв луйварын шинжтэй тогтоол гаргуулахаа боль. Өөрийгөө засаж хүмүүжүүлж, хулгайлсанаа төлчихөөд төрийн нэр барьж томор. Чадахгүй бол чацага царайлаад 3 жил дуугүй сууж бай.
Said, ajiltnuudiig ajlaas ni hal, chadahgui bn gedeg ni ILT haragdaj bn
HUULIA MURD. SHUDARGA YOSIIG TOGTOO.AVILAGCHDAA ANHAAR
Bi yu hiicheh ve?
Bi yu hiicheh ve?
ЭЛБЭГДОРЖ ХУЛГАЙЧ АА ШОРОНД ХИЙЧЭЭД ШУДАРГА ЁС ЯРЬ БАТТУЛГАА ТОХИРОХГҮЙ БНА АРД ТҮМЭН ШААРДАЖ БАЙДАГ БАЯР САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТОО ШОРОНД ХИЙГЭЭЧ ЭХ ОРНЫГ ХУДАЛДСАН ЛУЙВАРЧИД ШТЭЭ ! БАТХҮҮГ ШОРОНД ТУГ ТАРИХ ГЭЖ БАЙВАЛ ЭНДҮҮРЭЛ БАЯРЫГ БАРЬЖ ШОРОНД ХИЙ ХАМСААТАН ЯЛ ӨГ!
ЭЛБЭГДОРЖИЙГ БАРИВЧЛАХ ХЭРЭГТЭЙ ҮНЭН ЯЛ ӨГ МАШ НОЦТОЙ АЛУУРЧИН ЭЛБЭГДОРЖ ШТЭЭ !
Ард түмний хүсэл ! Элбэгдорж баярыг шоронд хийлгэх хүсэлтэй эх орныг минь зарсан луйварчид тансаглал гадаад дотоод оор зугаалж байгаан шударга биш бна шуурхай БАРИВЧЛАЖ ял өгөх ёстой шаардаж бна
Уул нь Монгол хэл, эх орны түүхээр эхлэх нь зохистой л баймаар. Харамсалтай нь харийнхныг дуурайж бүр хойч үе, үр хүүхдүүдийг маань Монголын биш болгохоор чармайж байгаа хүмүүс байх шиг. Хүүхдийн эрх гэж их солиорох ч хүүхэд юу хийж болох, болохгүйг таниулах, үүрэг гэж юу болоыг мэдүүлэх нь нэн тэргүүний зүйл л дээ. Монгол хүн хайраа дотроо, халаа гаднаа гэдэгсэн дээ.Одоо ч ухаангүй ноён, урагшгүй албат хэтэрхий олширч байна даа. Харж байхад аав, ээжийгээ хүндэтгэх сэтгэлтэй хүүхэд, залуучүүд цөөнгүй л харагдах болж. Дээр үед бол буруу юм хийсэн бол том хүмүүс зэвлэдэг, загнадаг байлаа.
Нийслэлд 2018.09.01 нээс цагдаа нар орой 17:00-19:00 цагт хуралддаг болж байгаа гэнээ. Яг хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг тарах үеээр цагдаа нар хуралтай эзгүй хүүхдүүд айдастай байхан. Хүүхдүүдийг хурдан гэрт нь хариулах гэсэн арга байхдаа. Тэгэхгүй бол зодуулж дээрэмдүүлж, эд зүйлээ хулгайд алдан шүү.
Ямартай ч хэл хилдээ дархлаа тогтоож эхэлсэн шүү Баттулга бас Монгол хэл бичгийн эрдэмтэд
Гүйцэтгэх засаглал ерөөсөө огцрох хэрэгтэй Баттулгад хүрч бүтээж ч чадахгүй нураагаад Ерөөсөө ерөнхийлөгчийн засаглалтай болно Баттулгыг нэг хэсэг дэмжиж дахин дахин сонгоно Хийх эрхийг нь өгч ерөнхийлөгчийн засаглалтай болно Баттулгын дараа ерөнхийлөгчийн засаглалаа халж АИХ тай ерөнхий сайдтай болно
эшш чааваас энэ Орос хүргэн гээд бичээд байгаа Нөхөр Сэтгэцийн өөрчлөлтөй юмыг данадаа Өнгөтөй биш Хараар хардаг болчихсон Баагий байна дөө Бичсэн юмын нь хархад Өрөвдмөөр юм даа чааваас
Ийм юм бичиж байгаа хун Тор ес,зан заншил мэдэхгуй харыг цагаан болгох гэсэн эсэргуун сэтхуйтэй олон тумнийг доромжилсон арчаагуй сэтхуйгээ дээд болгосон шар хадны хун байх,Муу ч байсан олон тумэн санал огч еронхийлогч болсон байх!
ГҮЙЦЭТГЭХ ЗАСГИЙН АЖИЛД ОРОСЫН ХҮРГЭН ХУТГАЛДАХ ЭРХГҮЙ. ЗҮГЭЭР Л МОНГОЛЧУУДЫГ ХАГАЛЖ ХЭРЭЛДҮҮЛХЭЭ БОЛИОД ХОЙШОО ХАРААД ЦАГИРГАЛААД ХЭВТЭЖ БАЙХАД БОЛНО.