Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд өнөөдөр Олон улсын олимпийн хорооны дээд шагнал гардуулна. Пёнчаны өвлийн олимпийг амжилттай зохион байгуулсан хувь нэмрийг нь үнэлж түүнд Олимпийн алтан одон гардуулах болсон талаар “Yonhap” агентлаг мэдээлжээ.
Өмнөд Солонгосын Пёнчан хотод 2018 оны хоёрдугаар сард өвлийн олимпийн 23 дугаар наадам болсон билээ. БНСУ-ын Ерөнхийлөгчид олгох шагналыг Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах гардуулах аж. Томас Бах өнгөрсөн гуравдугаар сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөс төрийн шагнал хүртэж байсан билээ. Пёнчанд өвлийн олимп зохион байгуулсан хувь нэмрийг нь үнэлж түүнд БНСУ-ын засаг захиргаа уг шагналыг олгожээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )