Александр Шепс Мэрилин Керрог хэнээр солив?

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 30

  Оросын “ТНТ” телевизээр ирэх сарын 1-нээс “Зөн билэгтнүүд: Хүчтэнүүдийн тулаан” шоуны шинэ дугаар гарч эхлэх аж. Нэвтрүүлгийн эхний дугаарт гурван шинэ хүн чадвараа харуулах нь ээ. Тэд бол “Зөн билгийн тулаан”-ы 18 дахь дугаарын ялагч Константин Гецати болон “Тулаан”-ы шилдгүүд болох Соня Егорова, Александр Кинжинов нар юм.

Тэгвэл нэвтрүүлэгт “Зөн билгийн тулаан”-ы 14 дэх дугаарын ялагч Александр Шепс Соня Егороватай хамтран оролцох гэнэ. Александр “Хүчтэнүүдийн тулаан”-д өмнө нь экс найз бүсгүй Мэрилин Керротойгоо хамтран оролцож байсан юм. Эстонийн шулам гэгддэг Мэрилин саяхан амаржсан тул хүүдээ бүх цагаа зарцуулах болжээ.

Александр Шепс “Соня Егорова шиг гайхалтай “шулам”-тай хамтран ажиллахад маш таатай байна. Тэр ер бусын авьяаслаг, хүмүүст туслах хүслээр дүүрэн” гэж ярьжээ.

“Зөн билэгтнүүд: Хүчтэнүүдийн тулаан”-ы бүх оролцогч хүнд хэцүү нөхцөл байдалд орсон хүмүүст туслахын төлөө хичээх гэнэ.

Александр Шепс и Соня Егорова

Мэрилин Керро и Александр Шепс встречаются несколько лет

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top