Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт гол гаталж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мөнгөнморьт сумын Жаргалант багийн иргэн 51 настай эрэгтэй М нь Хэрлэн голыг морьтой гаталж яваад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь олдсон байна. Хэргийн тухай дуудлага 8-р сарын 28-ны өдрийн 10:17 цагт аймгийн Онцгой байдлын албанд ирүүлсний дагуу аврах салбарын 6 албан хаагч, 17 иргэний бүрэлдэхүүнтэйгээр нийт 15 км газарт эрлийн ажиллагаа явуулжээ. Улмаар үр дүнд хүрээгүй тул өнөөдрөөс эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )