Хувийн машиныг таксинд явуулахгүй гэдэг нь ташаа мэдээлэл гэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 08 сарын 31

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ирэх 9-р сараас эхлэн хувийн автомашинтай иргэдийг такси үйлчилгээнд явуулахгүй гэх мэдээлэл гарч эхэлсэн. Тэгвэл энэхүү мэдээлэл нь ор үндэсгүй гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-Такси үйлчилгээнд хувийн автомашиныг явуулахгүй гэх мэдээлэл байна. Албан ёсны захирамж шийдвэр гарсан зүйл бий юу?

-Сүүлийн өдрүүдэд хувийн машинтай иргэдийг такси үйлчилгээнд явуулахгүй гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байна. Энэ нь ямар нэг албаны эх сурвалжгүй, үндэслэлгүй мэдээлэл гэдгийг хэлмээр байна. Өнөөдрийн байдлаар энэ талаар гаргасан захирамж тогтоол Замын цагдаагийн албанд ирээгүй байна.

-Иргэдийн зүгээс хувийн автомашинууд такси үйлчилгээнд явахдаа илүү мөнгө нэхдэг, бохир гэх зэрэг гомдол саналууд байнга гардаг. Энэ талаарх гомдол санал Замын цагдаагийн албанд хэр их ирдэг вэ?

-Хувийн автомашинтай иргэд замын хөдөлгөөний дүрмээ баримталдаггүй учраас хүн тээврийн аюулгүй байдлыг хангаж чаддаггүй. Мөн километрийн үнэ тогтмол биш, оройн цагаар илүү мөнгө нэхдэг, зарим тохиолдолд бие махбодид нь халдсан гэх гомдлууд ирдэг. Эдгээр гомдол саналыг хүлээн авч холбогдох газруудад шийдвэрлэдэг.  Хэрэв иргэний бие махбодид халдсан бол эрүүгийн хуулиар хариуцлага тооцдог.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.21.19) 2018 оны 09 сарын 01

TEr ny ch irged ny ch yaduu bolgoniig demjij amdrah estoi yu, hen hariutslaga huleeh be, hunii ami nasiig iim l yumnuud hohiroosoor baigaa shuu dee

0  |  0
Zochin(122.201.21.19) 2018 оны 09 сарын 01

Hedeenees munge hiih gej irsen Sukhbaatariin talbaigaa meddegui yumnuud hun zeeh gej uzdeg yum sh dee, tegeed hunii ami nasiig tedneer togluulsaar baikh uu , daraa ny tedniig zevsheersen ter ny hariutslaga huleeh uu, zambaraatai huulitai baimaar baina, mongol hunii am nasiig unelmeer baina. Dor hayaj 3 jiliin tsalintai ny duitseh unetei baimaar baina , shorond orood ar ger ny sanhuugiin huvd hohirdog ene systemiin gajigaas hezee salah be

0  |  0
саа(103.57.95.218) 2018 оны 09 сарын 01

санаа бол ч байгаа л байх гэвч хориглож болохгүй зохицуулж болохгүй юм гэж бас байдаг юм

0  |  0
Зочин(66.181.180.249) 2018 оны 09 сарын 01

Ямар ч ашгийн татвар төлөхгүй, болхи,замын хөдөлгөөний дүрэм байнга санаатай зөрчдөг, уйваагүй, соёлгүй,бүдүүлэг,замын түгжрэлийн гол буруутнууд, өөрсдөө мөнгө олохын тулд бусдыг доромжилдог гээд бүх муу юмны шаар болсон нөхөд дөө.

0  |  0
g(150.129.143.30) 2018 оны 08 сарын 31

Neeree tusgai shalguur tavij baij yvulax xeregtei bnaa munguu tuluud yvj bgaa xumuusd arai l evgui boxir mash muuxai unertei sagsuu joloochnar mash ix bn.Gadnaas n xaraad medexgui uchir shuud suuchixdag suusnii unetei xelne esul mash boxir muuxai unertei bur xurdan ochix gazraa ochix ymsan gj boddog shuu.

0  |  0
unshigcn(202.21.117.178) 2018 оны 08 сарын 31

hudal medeelel taraaj baigaa saituudad hariutslaga tootsoh tsag boljee

0  |  0
MGL(202.131.225.6) 2018 оны 08 сарын 31

Хувийн машин таксинд явж болно. Гэхдээ цэвэрч, боловсон, бас хол ойр, хөгшин залуу, чинээлэг ядуугаар нь ялгадаггүй, хаана явахыг асуудалггүй, тоолууртай, Тусгай тэмдэгтэй байх ёстой. Эрх авахын тулд шалгууртай, бас их бус сарын хураамжтай байх хэрэгтэй. Эдгээр энгийн шаардлагы биелүүлээгүй бол тэр этгээдийн эрхийг хасах шаардлагатай.

0  |  0
Top