Автобусны шинэ чиглэл нээлээ

2018 оны 09 сарын 04

Сүхбаатар дүүргийн 7,8 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:66 “Зайсан-Цэцэг төв-11-р хороолол” чиглэлийг шинээр нээжээ.

Тус чиглэлд өдөрт 6 тээврийн хэрэгсэл 9 минутын хүлээгдлийн хугацаатайгаар есдүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлсэн байна. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдол, хүсэлтийг 24 цагийн турш Нийслэлийн Тээврийн газрын тээвэр зохицуулагчид 7004–4040 дугаарын утсанд өгөх боломжтой.

Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн газар

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.134) 2018 оны 09 сарын 04

хуучин ийм чиглэл байсныг хаасан байсан

0  |  0
Top