Жүжигчин С.Өлзийхүү 10 кг хассан нууц жороо хуваалцлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 04

Монголын хошин урлагийн "акул"-уудын нэг жүжигчин С.Өлзийхүү сүүлийн хэдэн өдрүүдэд сошиал орчныг шуугиулах болов. Учир юу гэвээс, тэрбээр “Нинжин сэтгэл” хэмээх шинэхэн уран бүтээлдээ зориулж 10 кг хассан нь олон нийтийн анхаарлыг татсантай холбоотой аж.

Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Хүн ер нь хэлэхээс нааш мэддэггүй, илүүдэл жинтэй байна гэж боддоггүй юм байна. Охин маань /жүжигчин Баярмаа/ АНУ-аас зуны амралтаараа ирэхдээ "Detoх diet" хэмээх одуудын дэглэмийг санал болгож, кино зураг авалтаасаа өмнө дэглэмээ барьж эхэлсэн. Үүнтэй хавсарч “Ари Иог”- т явж,  "River club"-т фитнессээр хичээллэснээр 10 кг жинг ядах юмгүйгээр хаясан. Одоо бол бүх зүйл хөнгөн санагдаж, өмнө нь яаж илүүдэл жинтэй байсан юм бол гэж бодогддог болсон" хэмээжээ.

Мөн тэрбээр турахыг хүссэн охид, бүсгүйчүүдийгээ орхигдуулахыг хүсээгүй бөгөөд өөрийн турсан жороосоо хуваалцлаа. Энэхүү дэглэм нь нийтдээ 10 өдөр барихын зэрэгцээ хөдөлгөөнтэй хавсрах үүднээс фитнесс, иогт явбал илүү үр дүнтэй гэдгийг сануулсан юм. 

 

 

 

1 дэх өдөр

- 3 аяга бууцай

- 2 аяга ус

- 1 алим

- 1 аяга манго

- 1 аяга гүзээлгэнэ

- 1 атга усан үзэм

- Зөгийн бал

Бүгдийг нь блиндэрт хийж холиод зуурмаг болохоор нь өдрийн турш ууна. Өөр юм идэхгүй.

2 дахь өдөр

-3 атга бууцай

-2 аяга ус

-1банана

-2 алим

-1 аяга гүзээлгэнэ

-2 халбага зөгийн бал

-2 халбага flaxseed эсвэл  chiaseed

-2 халбага уураг /нэмэлт тэжээл/

Бүгдийг нь блиндэрт хийж холиод зуурмаг болохоор нь өдрийн турш ууна. Өөр юм идэхгүй.

3 дахь өдөр

- 3 атга бууцай

- 2 аяга ус

- 1 аяга нэрс

- 1 банана

- 1 алим

- 1 халбага зөгийн бал

- 2 халбага flaxseed эсвэл  chiaseed

- 1 халбага уураг ( нэмэлт тэжээл ) Бүгдийг нь блиндэрт хийж холиод зуурмаг болохоор нь өдрийн турш ууна. Өөр юм идэхгүй.

 4 дэх өдөр

  - 3 атга бууцай

  - 2 аяга ус

  - 1 аяга тоор

  - Холимог уулын жимс /нэрс, гүзээлгэнэ аль нь ч байж болно

  - 2 алим

  - 2 халбага зөгийн бал

  - 2 халбага flaxseed эсвэл chiaseed

  - 2 халбага уураг /нэмэлт тэжээл/

Бүгдийг нь блиндэрт хийж холиод зуурмаг болохоор нь өдрийн турш ууна. Өөр юм идэхгүй.

5 дахь өдөр

  - 3 атга бууцай

  - 2 аяга ус

  - 1 аяга тоор

  - 1 атга усан үзэм

  - 1 аяга нэрс

  - 3 халбага зөгийн бал

  - 2 халбага flaxseed эсвэл chiaseed

  - 1 халбага уураг ( нэмэлт тэжээл)

Бүгдийг нь блиндэрт хийж холиод зуурмаг болохоор нь өдрийн турш ууна. Өөр юм идэхгүй.

6 дахь өдөр

 - 3 атга бууцай

 - 1 аяга ханборгоцой

 - 2 аяга тоор

 - 2 банана

 - 1 халбага зөгийн бал

 - 2 халбага flaxseed эсвэл chiaseed

 - 1 халбага уураг ( нэмэлт тэжээл)

Бүгдийг нь блиндэрт хийж холиод зуурмаг болохоор нь өдрийн турш ууна. Өөр юм идэхгүй.

7 дахь өдөр

- 4 атга бууцай

- 1 аяга ханборгоцой

- 1 аяга манго

- 1 банана

- 1 аяга холимог жимс /гүзээлзгэнэ, нэрс ямар ч төрлийн жимс байж болно/

- 3 халбага зөгийн бал

- 2 халбага flaxseed эсвэл chiaseed

- 1 халбага уураг ( нэмэлт тэжээл)

Бүгдийг нь блиндэрт хийж холиод зуурмаг болохоор нь өдрийн турш ууна. Өөр юм идэхгүй.

 8 дахь өдөр  

- 4 атга бууцай

- 2 аяга ус

- 1 алим

- 2 аяга нэрс

- 1 банана

- 2 халбага зөгийн бал

- 2 халбага flaxseed эсвэл chiaseed

- 1 халбага уураг ( нэмэлт тэжээл)

Бүгдийг нь блиндэрт хийж холиод зуурмаг болохоор нь өдрийн турш ууна. Өөр юм идэхгүй.

9 дэх өдөр

- 3 аяга бууцай

- 2 аяга ус

- 1 алим

- 1 аяга манго

- 2 аяга гүзээлзгэнэ

- 1 халбага зөгийн бал

- 2 халбага  flaxseed эсвэл  chiaseed

- 1 халбага уураг ( нэмэлт тэжээл)

Бүгдийг нь блиндэрт хийж холиод зуурмаг болохоор нь өдрийн турш ууна. Өөр юм идэхгүй.

10 дахь өдөр

- 3 атга бууцай

- 2 аяга ус

- 2 атга ханборгоцой

- 1 аяга тоор

- 2 халбага зөгийн бал

- 2 халбага flaxseed эсвэл chiaseed

- 1 халбага уураг ( нэмэлт тэжээл)

Бүгдийг нь блиндэрт хийж холиод зуурмаг болохоор нь өдрийн турш ууна. Өөр юм идэхгүй.

Д.Цэцэг

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(182.160.34.174) 2020 оны 03 сарын 06

Сошиал дээр бүү амьдар нас намба хаана бнаа!!!!

0  |  0
Өлзий(182.160.34.174) 2020 оны 03 сарын 06

Амьсгаагаа гаргаачээ, ! Үр ачаа хар, нас намбандаа бай, залуусд байраа тхвьж өг!!! Царай бол насандаа л бн, хөгшин хүмүүс гоё хувцаслаж болно л доо, харин СОШХЛ ДЭНР ОД БОЛОХ ГЭЭД ЯАХАВ ДЭЭ

0  |  0
zochin(202.9.43.241) 2018 оны 09 сарын 06

ЭНЭ НАСААРАА Л ДЭНХИЙСЭН ТЭМЭЭ ШИГ АМЬТАН ЯВСАН , ИНГЭХ ХЭРЭГ БАЙНА УУ , ӨВДӨХ ВИЙ ДЭ ХАМААГҮЙ ТУРЖ МУРЖ

0  |  0
fen(183.177.98.182) 2018 оны 09 сарын 06

ulziikhuu goy bna odoo dakhin bitgii targalaarai

0  |  0
Eyreg bai(66.181.186.101) 2018 оны 09 сарын 06

Mongolchuud bid yagad iim ymbee. Targan baival targa gene.turanhai bolchuul ataarhan hudal nntr gene. Goy mashin unasan bol bayjchij gene,mashingui yvgan yvj baival ene modoo barichij gene. Hen negnii huseld niitsuulen amidarna gej yu bsiin be. Uurtuu archaatai biye zuv avch yvah yun bolohgui bn. Olnii tanil hun tumnii nudend il bdg hun medeejiin uurtuu anhaaral tavilgui yaadiin. Muulaad bgaa ulsuud uursdiiguu ene hunii orond taviad uzchih teged helsen ugee dahiad bod!!

0  |  0
Zugeer l unshigch(202.9.43.104) 2018 оны 09 сарын 05

Zaaval nastai hun geheeree targan bh estoi ymuu tursan chin harinch targan bsnaasaa goe zaluuhan haragdaj bn daichin mundag egchdee amjilt. Iim nasan deeree turaad ch geh shig ungursun zuunii ym yrij bgaa humuus orchin ueteigee hul niiluuleech munch ih hotsorson bndaa huurhii!!!!

0  |  0
Maggie(172.58.142.133) 2018 оны 09 сарын 04

Баяр хүргэе мундаг б а

0  |  0
(81.193.1.43) 2018 оны 09 сарын 04

Ene hudlaa,mango , usan uzem heziid ch dietand ordoggui.Unenee bicheech dieta bariad hoolniihoo umnu turaadag emiig uugaad udurjin turaadag shingen 2L us uuhad 7 honogt deed tal ni 3 kg turj baisan, bas dasgal hiinee.Mah tarag zaaval heregleh heregtei.ANU-d mash ih turaadag erdes bodis baidag harin dahij aimaar targalahgui, uchir ni eldviin yum ideh sonirholgui boldog.

0  |  0
иргэн(202.179.24.202) 2018 оны 09 сарын 04

Охин нь ч яахав Залуу хүн Турдаг л юм байгаа биз Өлзийхүү шинээр Дурлаж иймээ тиймээ юм болоогүй л юм бол өдий насны эмэгтэй ингэж аяглаж Биеээ зовоож юу гэхэв дээ Насны л юм шүү дээ Эмэгтэй хүн яг энэ Насан дээрээ Дурласан бол ёстой Хөгөөн чирж юу хийж байгаагаа ч мэдэхээ болчихдог гэж Хөгшчүүл Лам нар хэлдэг юм шүү Өлзийхүү

0  |  0
luiwarchn(202.179.25.245) 2018 оны 09 сарын 04

oxin n opchyylgiin xulsuu uguugui

0  |  0
монгол(122.201.26.172) 2018 оны 09 сарын 04

Ari Yoga гэж хичээл зааж чаддаггүй багштай сургалт байсан, . утсаа оролдоод л сууж байдаг.. цаг болчоод байхад хичээлээ заахгүй,

0  |  0
зочин(202.70.37.34) 2018 оны 09 сарын 04

Өлзийхүү гоё залуухан харагдаж байна Баяр хүргэе

0  |  0
Zochin (146.255.63.12) 2018 оны 09 сарын 04

Buutsai gej yamar ed ve , yug heleed bn ?

0  |  0
any(103.212.116.146) 2018 оны 09 сарын 04

Vnen eniig olziihvv mordoo yu

0  |  0
зочин(66.181.160.99) 2018 оны 09 сарын 04

энэ яг Өлзийхүүгийн барьсан дэглэм мөн үү. Бууцайг тэгж их хэмжээгээр олон хоног уудаггүй л юм даа.

0  |  0
sanal(202.70.34.70) 2018 оны 09 сарын 04

Ulziihuu ingej baigaad evdsen gesen, eeree harin gaigui um baih daa. duuraih hereggui bh shuu

0  |  0
zochin (122.201.21.157) 2018 оны 09 сарын 04

tsagaan hoolton bol gesen yg

0  |  0
Top