Энэ намрын анхны цас Баян-Өлгийд оржээ

 

 Энэ сарын 4-5-нд шилжих шөнө Монгол орны ихэнх нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хур тундас оржээ. Мөн зарим аймгийн сумдаар цас орсон байна. Тухайлбал Хөвсгөлийн Арбулаг, Улаан-Уул,  Хатгал, Цагаан-Уул зэрэг суманд  гурван см хүртэл цас унаж, ууландаа -6 хэм хүртэл хүйтэрчээ.

 Мөн Архангай аймгийн ихэнх суманд шөнөдөө бороо орж, өглөөгүүр уулархаг бүсийн Хангай, Чулуут, Жаргалант сум болон аймгийн төвд цас орж эхэлжээ. Харин үүнээс хоёр хоногийн өмнө Баян-Өлгий аймгийн Өлгий суманд цочир хүйтэрч, шөнөдөө цас орсон нь энэ намрын анхны цас аж. Энэ сарын 8-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар сэрүүвтэр, зарим газраар хур тундас ихээр орох тул үер усны аюулаас болгоомжлохыг УЦУОШГ-наас мэдээллээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page