Дакота Жонсоны нүцгэн цээжнээс найруулагч нь санаа зовов уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 05

  Венецийн 75 дахь кино наадам Италид үргэлжилж байна. Энэхүү наадмын хүрээнд найруулагч Лука Гуаданьиногийн “Suspiria” киноны нээлт болжээ. Улаан хивсэн дээр Лука Гуаданьинотой хамт гол дүрийн жүжигчид болох Дакота Жонсон, Тильда Суинтон нар гарч ирсэн байна. Энэ үеэр 28 настай Дакотагийн “Dior”-ын даашинзны энгэр доошилж, жүжигчний цээжийг нь ил гаргах шахжээ. Харин найруулагч Лука Гуаданьино амжиж гараараа Дакотагийн цээжийг хааж буй зураг цахимаар цацагдсан байна. Хүмүүс уг зургийг янз бүрээр шүүмжилсэн ч найруулагч сүүлд нь “Би Дакотагийн хөхний даруулгыг зурагчдаас халхалсан юм. Өөр зүйлгүй” гэсэн тайлбар өгчээ.

“Грейгийн амьдралын 50 сүүдэр” киноны од Дакота Жонсон “Suspiria” аймшгийн кинонд балетчин бүсгүйн дүр бүтээсэн байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top