“Эрдэнэс-Тавантолгой” компанийг түшиглэн шахмал түлшний үйлдвэр байгуулна

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 09 сарын 06

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2019 оны тавдугаар сарын 25-с түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр гарсантай холбогдуулан шахмал түлшний үйлдвэр байгуулахаар болжээ. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нүүрсний хаягдлаар шахмал түлш үйлдвэрлэхээр болж судалгааны ажил эхэлсэн байна.

“Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс-Тавантолгой”-г түшиглэн шахмал түлшний үйлдвэр байгуулахаар болсон. Нүүрс угаагдахад үлддэг түүхий эдийг ашиглан бүтээгдэхүүн хийхээр байгаа” гэж Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан ярьжээ.

Түүхий нүүрсний нийт хэрэглээ нэг сая тонн орчим байгаа бөгөөд үйл ажиллагаа явуулж байгаа 10 аж ахуй нэгжтэй хамтран түүхий нүүрсийг орлох шахмал түлш нийлүүлэхээр болоод байна. Үнийн хувьд түүхий нүүрснээс ялгаагүй үнээр борлуулахаар төлөвлөж буй аж. Хэдийгээр шахмал түлш нийлүүлэх олон санал ирүүлсэн ч Монгол Улсын стандартад нийцэхүйц компани цөөхөн байгааг Улаанбаатар хотын удирдлагууд онцолж байлаа.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 орчим хувийг түүхий нүүрсний хэрэглээ бүрдүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Одоогийн байдлаар 2000 өрх болон 2700 халаалтын зуух байгаа аж.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top