Фейсбүүк компани Сингапурт дата төв байгуулна

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 09 сарын 06

Нийгмийн сүлжээний алдарт Фейсбүүк компани Ази тивд анх удаагаа Сингапур улсад дата төв байгуулахаар болжээ. Компанийн зүгээс дата төв барихад зориулж нэг тэрбум ам.доллар зарцуулахаар болсон байна.

Нийтдээ 170 мянган м.кв талбайтай дата төв Гүүгл компанийн дата төвийн дэргэд барих юм. Удирдлагуудын зүгээс ирэх 2022 он гэхэд баригдаж дуусна гэж мэдэгджээ. Ази тивд фейсбүүк хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаагаас шалтгаалан ийнхүү шинэ дата төв барьж буй юм. Фейсбүүк компани болон Сингапурын Засгийн газар өнгөрсөн гурван жилийн турш хэлэлцээ хийсний эцэст ийнхүү албан ёсоор барихаар болсон байна.

Фейсбүүк компани Швед, Ирландад дата төвтэй бөгөөд Дани улсад мөн адил дата төв барьж буй юм. Цаашид европ тивд шинэ дата төв барих шаардлагатай гэж тус компанийн дэд ерөнхийлөгч Томас Фурлонг мэдэгджээ.

Б.Азаа

zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top