Алла Пугачёвагийн будаггүй төрх фэнүүдийг нь бишрүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 06

  Дуучин, хөгжмийн зохиолч Игорь Николаев, нэрт дуучин Алла Пугачёва нар энэ сарын 3-нд Иосиф Кобзоныг сүүлчийн замд нь үдэх ёслолд оролцжээ. Дуучин, төр, нийгмийн зүтгэлтэн Иосиф Кобзон өнгөрсөн сарын 30-нд таалал төгссөн билээ. Юрмалад гэр бүлээрээ амраад ирсэн Алла Пугачёва Иосиф Кобзонтой салах ёс хийхээр очжээ.

Игорь Николаев мөн Лайма Вайкуле, Алла Пугачёва нартай хамт амарсан өдрүүдийнхээ зургаас цахим хуудсаараа хуваалцжээ. Тэрбээр зуны сүүлийн өдрүүдийг гайхалтай өнгөрүүлснээ хэлээд ирэх сайхан зуныг хүлээж байгаагаа бичсэн байна. Зураг дээр Алла нүүрээ будаж, үсээ янзлаагүй байгаагаараа гарсныг фэнүүд нь “Алла илүү залуу харагдаж байна”, “гайхалтай”, “үнэхээр сайхан амарсан харагдаж байна” гэх зэргээр магтаж байгаа аж.

Алла түүнчлэн хүүхдүүд болон нөхөр Максим Галкинтайгаа хамт Италид амарсан билээ.

Певица Алла Пугачёва

Максим Галкин показал видео из Италии

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(112.163.72.99) 2018 оны 09 сарын 09

харах цапайны ужир чавганц болсон байна тэнэг орос туунийг бишрэгч тархины тэмбуутэй монгол 2 эмгэн хараад бишрээд сэрэл хеделдег юмдаа гэхдээ би бух монголчуудыг гээгуй улаан орост тархиа угаалгасан мангуу хумуус байдагдаа тэд

0  |  0
Top