Робби Уильямс тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 08

 

44 настай дуучин Робби Уильямс, 39 настай жүжигчин Айда Филд нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Хүүхэд тээгч эхээс төрсөн байна. Энэ талаар Айда “Instagram”-аараа дамжуулан мэдээлжээ. Тэд өмнө нь тав, гурван настай охин, хүү хоёртой билээ. Харин гурав дахь хүүхдээ төртөл нь нууцалж байсан аж. Жүжигчин бүсгүй гэр бүлд нь охин төрүүлж өгсөн тээгч эхэд маш их талархаж байгаагаа илэрхийлээд түүнийг гайхалтай эмэгтэй гэсэн байна.

Робби Уильямс, Айда Филд нар 2010 онд гэрлэсэн билээ. Робби эхнэрийгээ төрөхөд нь хамт байдаг аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top