Британийн судлаач Ян Уилсон Daily Star хэвлэлд өгсөн ярилцлагадаа дөрвөн жилийн өмнө учир битүүлэг байдлаар алга болсон Малайзын MH370 чиглэлийн Боинг онгоцыг илрүүлсэн хэмээн мэдэгджээ.
Түүний хэлснээр Google Maps хиймэл дагуулын зургийг ашиглан Камбожийн хүрхэд бэрх нэгэн газарт иргэний тээврийн онгоцыг санагдуулам нэгэн зүйлийг олж харжээ. Энэ бол 2014 оны 3 дугаар сарын 8-нд Куала Лумпураас Бээжингийн чиглэлд ниссэн Малайзын Боинг 777-200 гэдэгт тэрбээр эргэлзэхгүй байгаа аж. Google Maps зураг дээрх дүрсийн үзвэл энэхүү зүйл нь онгоц хэлбэртэй бөгөөд урт нь Боинг 777-200 –гийнх шиг 63 метр бус харин 70 метр аж. Үүнийг Уилсон онгоцны сүүл хэсэг гэмтсэн байж болзошгүй гэж тайлбарлалаа.
Уилсон тэрхүү газарт өөрийн биеэр очиж үзэх хүсэлтэй байгаа юм байна. Учир нь түүний дэвшүүлсэн санааг эрэн хайх ажиллагаа явуулж буй Малайз, Австралийн аврагчид оошоохгүй байгаа аж.
2014 оны 3 дугаар сарын 8-ний шөнө нисэх багийн 12 хүн, 227 зорчигч тээвэрлэж явсан Куала Лумпур-Бээжингийн чиглэлийн Малайзын Боинг 777-200 радарын дэлгэцнээс гэнэт алга болжээ. Энэхүү онгоцыг Энэтхэгийн далайн өмнөд хэсэг орчим осолдсон гэж таамаглаж байгаа билээ. Эрлийн баг өнөөг хүртэл онгоцны сүйрсэн газрыг тогтоож чадахгүй байгаад бөгөөд хэд хэдэн улсаас санхүүжүүлсэн 3 жилийн эрэн хайх ажиллагааны дүнд нисэх онгоцны хэлтэрхийнүүд ч олдоогүй л байна гэж РИА Новости агентлаг бичжээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )