Аймаг бүрт жендэр, хүний эрхийн сургагч багш бэлтгэнэ

Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага дотор жендэрийн тэгш байдлыг бүрдүүлэхэд төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, хүний нөөц, жендэрийн асуудал эрхэлсэн ажилтнуудын жендэр ба хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 21 аймгийг хамруулан бүсчилсэн байдлаар жендэр, хүний эрхийн мэргэшсэн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг 2018 оны 09 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Ховд аймагт Завхан, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүдэд, мөн сарын 13-14-нд Баян-Өлгийн аймагт Баян-Өлгий, Увс аймгийн төрийн захиргааны албан хаагчдад тус тус “Жендэр ба хүний эрх” сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулна.

Сургагч багш бэлтгэснээр тухайн орон нутгийн хэмжээнд жендэр, хүний эрхийн чиглэлээр сургалт явуулах, төрийн албан хаагчдын хүний эрх, жендэрийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, төрийн албаны үйл ажиллагаа бодлогод жендэрийн соёлыг бий болгох, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хамрах цар хүрээг тэлэхэд чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна.

Эх сурвалж: Монгол Улсын ХЭҮК

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

зочин [ 202.179.25.251 ]      |     2018 оны 9-р сарын 10 -нд, 02:41 минутанд

НҮБ 2002 - 2005 онд УБ хот, аймаг бүрт аймаг, хотын өндөр албан тушаалтнуудаас бүрдсэн Хүний эрхийн зөвлөл, сар бүрийн үйл ажиллагааны зардал, тоног төхөөрөмжтэй ажлын өрөө, тэр үеийн аймгийн Засаг даргынхаас өндөр цалин бүхий хүний эрхийн мэргэжилтэн бэлтгэж, ажлыг нь жигдрүүлэн 2005 онд ХЭҮК - т бүрэн хүлээлгэн өгсөн. ХЭҮК тэдгээрийг удалгүй ор мөргүй болгосон. Тэр Зөвлөлд ажиллаж туршлагажсан хүмүүс аймаг бүрт бий. Одоо дахиад л байгуулах уу? Удалгүй дахиад л ...

Go to top of page