Францын нийслэл Парис хотод хутга, төмөр саваагаар зэвсэглэсэн этгээд 7 хүнийг шархдуулсны 4 нь хүнд шарх авчээ.
Эл хэргийг үйлдсэн Афган үндэстэн гэх этгээдийг баривчилсан аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэхүү халдлага алан хядах ажиллагаа бус бөгөөд шархдсан хүмүүсийн хоёр нь Британийн жуулчид юм байна.
Хэрэг явдал Францын нийслэлийн зүүн хойд дүүрэгт өчигдөр орон нутгийн цагаар 23.00 цагт гарчээ. Халдлага үйлдсэн этгээд эхлээд МК2 кинотеатрын орчим 2 эрэгтэй, нэг эмэгтэй хүнийг хутгалсан бөгөөд ойрхон петанк хэмээх тоглоом тоглож байсан хэсэг хүмүүс түүн рүү бөмбөг шидэж зогсоохыг оролдсон аж. Бөмбөгөнд цохиулж зугатах замдаа хоёр британи жуулчид руу дайрч шархдуулсан байна.
Хэргийг шалгаж байгаа бөгөөд тус улсын цагдаагийн газар алан хядах ажиллагаа биш гэж дүгнэж байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )