Ерөнхийлөгч Х.Баттулга суулт зарласан багш нартай уулзлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 11

Багш нарын ажил хаялтын зургаа дахь өдөр талбай дээр суулт зарласнаар үргэлжилж байна. Суултыг Боловсрол, шинжлэх ухааны салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж байгаа юм.

Тэд энэ сарын 1-нээс цалинг 15 хувиар, 2019 оноос 50 хувиар нэмэгдүүлэх, мөн нэг удаагийн тэтгэмж болох 300,000 төгрөгийг аравдугаар сарын 1-ний дотор олгохыг шаардан ажил хаялтаа ийн суулт болгон өргөжүүлээд байна. Суулт 13:00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд багш, шинжлэх ухааны салбарынхан хуваагдан Сангийн яам, Хөдөлмөрийн яамны гадаа очин эсэргүүцлээ илэрхийллээ. Суулт зохион байгуулагчдын зүгээс "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Ерөнхий боловсролын 113 сургууль, 13 цэцэрлэг  ажил хаялтад нэгдээд байна. Бидний шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд цаашид ажил хаялтын хүрээгээ тэлэх болно" хэмээн мэдэгдлээ.

Багш нарын талбай дээрх суултын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирсэн бөгөөд уулзалтын талаарх яриаг дэлгэрэнгүй хүргэе.

Ерөнхийлөгч Х.Баттулга: Тавдугаар сарын 08-нд нэг бичиг өгсөн. Хууль санаачилж өгөөчэй гэсэн байгаа юм. Би бас хөдөөгүүр явж байгаад ирлээ л дээ. Та нар дундаж цалингаа хэд гээд байлаа?

Суулт зарлаж буй багш: Сувилагч, эмч, багш нар гэлтгүй гар дээр авч байгаа дундаж цалин 300-400 мянга шүү дээ. Тэгээд татвар, нийгмийн даатгалаа төлөөд, зээл, лийзингээ төлөөд доод тал нь 3-30 мянган төгрөг л гар дээрээ авч байгаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга: Доод тал нь сая төгрөг авах ёстой. Тэр байтугай эмч, багш нарыг орон сууцаар нь хангаж, банкны хүүгүй зээлд хамруул гэж ярьдаг. Аймаг, сумдын эмч багш нар алслагдах тусмаа цалин нь өндөр байх шаардлагатай гэж ярьж явдаг учир санал нэг байна. Нөгөө уул уурхайн баялаг чинь гучин хэдэн гэр бүлийн төлөө үйлчлээд байна шүү дээ. Энэ задрахгүйгээр та нарын юмыг яагаад ч чадахгүй. Сангийн сайд нь хэн бэ, Хүрэлбаатар. Энэ уул уурхайн гучин гэр бүлийг хамгаалдаг хүнийг бүх юман дээр нь аваачаад тавьчихсан. Төсөв байхгүй ээ гээд л. Тэгээд маргааш 13 цагт төлөөлөлтэй нь уулзъя. Нэлээн ярьж байснаа тэр 300,000 төгрөг тараах дээр нам болчихсон уу?

Суулт зарлаж буй багш: Тийм. Валютын сантай бид гурван талт хэлэлцээр хийгээд 2018 оны гуравдугаар сард цалинг чинь нэмье гэж Чинзориг сайд гуйсаар байгаад 2017 оны 11 дүгээр сард хийж байсан тэмцлийг зогсоосон. Одоо бид тэр хэлэлцээрийнхээ үр дүнг шаардаад сууж байгаа. Цалингаа тавиас доошгүй хувиар нэмэгдүүлэхээс нааш бид энэ суултыг нэг ч алхам ухраахгүй гэсэн байр суурьтай байгаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөв, зөв. Дэмжиж ажиллана аа. Ийм байж болохгүй. Ийм баян орон хөдөлмөрчдөдөө үйлчилдэг, яг фронтод нүүр тулж ажилладаг хүмүүсийг ийм байдалтай байлгаж болохгүй гэдэг дээр санал нэг байна.

Ийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга багш нарын ажил хаялтыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Түүнийхээр Сангийн сайдаараа Ч.Хүрэлбаатарыг томилсноос цалин нэмж болохгүй байгаа хэмээн багш нарт тайлбарлав. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар багш нарын цалин нэмэх асуудал дээр “Улс орон даяар болж буй зүйлүүдийг Засаг дээр байнга ярьдаг. Цалин нэмэх асуудлыг бид нэлээд удаан хугацаанд ярьж байгаад шийдсэн. 8-30 хувиас илүү хэмжээгээр нэмбэл эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь их. Өөрөөр хэлбэл Монгол Улс өр тавьж байж цалинг 50 хувиар нэмнэ гэсэн үг. Өр ямар их хэмжээний дарамт учруулдгийг бүгд мэднэ. Зээл аваад бизнес эрхэлдэг, хүүхдээ сургадаг. Тэр зээлээ хүүтэй нь төлөх гэж ямар их юм болдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Энэ бол яг түүнтэй адил асуудал.

Би Сангийн сайдын ажлыг авахад 1.4 их наяд төгрөгийг зөвхөн зээлийн хүүд төлдөг болсон. Монгол Улсын нийт тэтгэврийн сангийн хэмжээ 1.7 их наяд төгрөг. Ахмадуудын тэтгэвэр, бусад тэтгэвэр тэтгэмжтэй бараг тэнцэх хэмжээний мөнгийг зөвхөн зээлийн хүүд төлж байсныг тодорхой хэмжээгээр бууруулж, төсвийг цэгцлээд явж байна. Тэгэхээр дахин цалин нэмнэ гэдэг нь өрийн хэмжээ их буй энэ үед хүнд. Засгийн газар байгаа бүх боломжоо ашиглаад цалин нэмсэн. Засгийн газарт одоо өөрөөр цалин нэмэх боломж байхгүй. Үүнийг олон хүн ойлгож байгаа гэж найдаж байна" гэсэн юм.

Ерөнхийлөгч маргааш буюу энэ сарын 11-нд Багш нарын төлөөлөлтэй уулзъя хэмээсэн ч ОХУ-ын Владивосток хотноо 2018 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд зохиогдох Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор нисэх юм.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(103.57.92.80) 2018 оны 09 сарын 14

ЭМЧ, БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫН АРД ӨӨРӨӨ БАЙГАА

0  |  0
zochin (202.179.26.97) 2018 оны 09 сарын 11

ene ulsiinix xural toriin alban xaagchdiin tsaling xurdan nemeechee iim uls gej xaa bna ajiliin xulsuu nem gej bn shde iluu yum guigaagui ulsiinx ajil zogschxood bxad iim baidaltai bgaad bdag MAN gej yostoi xereggui bolson nam bn shuu Xurelsukh Erdenebataas ch damaan door bna ajl xiij chadaxgui asuudal gagraj bgaa xunig xalaxgui xaruitslaga tootsoxgui yavj bna asuudliig ogt shiidexgui toriin ajilig udaashruulj bn gantsxan ediin zasgaar toriig udirdana gej bxgui shde ediin zasag bol zuvxun u;siin sanxii todii zuil teriigee orosnoo l shiidex yostoi ter bol bagshiin tsalind ogt xamaaraxgui

0  |  0
ЗОЧИН(112.72.11.117) 2018 оны 09 сарын 11

АН засаг барьж байхдаа цалинг нь нэмэх нь яасан юм бэ? Хамаг эдийн засгийг мөлжөөд юучгүй болгочоод одоо жүжиг тавиад.Эрдэнэ багш нарыг турхирч ажил хаяулаад тэрийг нь Ерөнхийлөгч Баттулга нь дэмжээд байдаг инээдтэй юмбэ? НОХОЙ ДОЛОО

багш(202.9.43.110) 2018 оны 09 сарын 11

бидний ерөнхийлөгч мундаг бас худлаа ярьдаггүй хүн .багш нарын төлөөлөлтэй уулзахаар орос явав

0  |  0
aagi(103.26.195.159) 2018 оны 09 сарын 11

ediin zasag elgeeree hevtehed bagsh nar gar dahi bugjuu suglaj ugj handaiv urguh uhamsartai hun bgaa yu bhgui l bhgui yu AN-n zahialgaar heden zahiraluudiinhaa turhiraltaar ur huuhduud eh ornoo alj bgaa shte. ZG shat daraagaar nemne l gesen biz de Jenko tumur zam alsanaas ulsad yamar hohirol irev jenko yamar bolov. ene met ulsiinhaa esreg ajildag humuusiig hezee tsegtsleh yum be?

0  |  0
хх(202.179.31.76) 2018 оны 09 сарын 10

нөгөө л үлгэрээ ярьсаар 3 жтоин дараа еөкөө буухда 30 гэр бүл гэж хуцсаар л буух байх да. дорвитой юм юу ч хийсэнгүй

0  |  0
Адар(66.181.181.209) 2018 оны 09 сарын 10

Ийм Ерөнхийлөгчтэй байгаад яах ч юм билээ дээ. 30 гэр бүл яриад хэдэн жил болох бол. Өөрөөч бас Монголын ахмадүеийн бүтээсэн баялагаасөнгөтэй өөдтэйгнь атгаад сууж байгаа шдээ. Тэр өмчөө ямар үнээр авсныг нь асуугаач.

0  |  0
Болд(202.21.107.3) 2018 оны 09 сарын 10

Сангийн сайдыг огцруулах хэрэгтэй. Цалинг нэмэх нь зөв. Eрөнхийлөгчөө дэмжиж бна.

0  |  0
Зочин(202.9.43.19) 2018 оны 09 сарын 10

тйм ерөнхийлөгч монголд хэрэгтэй юу

0  |  0
Зочин(202.9.43.97) 2018 оны 09 сарын 10

ерөнхийлөгчийг дэмжиж байна

0  |  0
иргэн(202.179.26.162) 2018 оны 09 сарын 10

өнөөдөр Улс орон Өрөнд баригдаж Хямарсан нь эдгээр жилүүдэд ээлжлэн Төр барьсан АН МАН-уудын Буруутай үйл ажиллагаа тэдний тарьсан Балагаас болсон Өр Хямрал шүү дээ

0  |  0
Орос суганы үс(202.179.25.245) 2018 оны 09 сарын 10

Ганцхан Сайншандын АҮЦ- с луйвардсан 10 тэрбумаараа багш нарын цалинг нэмж уул нь Женко чадна л даа.

0  |  0
Иргэг(103.212.118.249) 2018 оны 09 сарын 10

АН урьд нь нэмэх нь яасан юм. Дараагийн сонгуульд бэлдээд сөрж шоудах юм аа. Багш нарын чадварыг харгалзах хэрэгтэй. Зөв бичиж чадахгүй ЕБС төгсөж байгаа хүүхдүүд маш их байгаа нь багш нарын чадвараас шууд хамааралтай.

0  |  0
Top